УИХ-ын өнөөдрийн /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Хуулийн танилцуулгыг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар уншиж танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Дубайн гэрээг байгуулах эрхийг өгсөн шийдвэр нь хууль бус гэж тогтоосон. Хуульд нийцүүлж өөрчилж, улсын эрх ашгийг хангуулах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол УИХ-ын Ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авах ёстой гэсэн заалт бий. Оюутолгой говийн усыг хэрэглэдэг. Гэтэл говийн ус өндөр ач холбогдолтой. Засгийн газрын тогтоолыг өөрчлөх үүргийг тодорхой зааж өгсөн. Төр өөрийн эзэмшлээ оруулж ашиглаж, гэрээ хийж явах ёстой байтал хувийн хэвшилд байсан зүйлийг шууд булааж авч, гаднын хөрөнгө оруулагчдад өгчихсөн. Энэ асуудлыг цэгцлэх ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 6 )
Govi usgui, irged urtei hotroh vii Nuguu Erdenetiin 49 yu bolson Ayursaihan darga aa
АРГАА БАРЖ БАЙХ ШИГ БАЙНА АРД ТҮМЭН ТА НАРЫГ ЭНЭ АЖЛЫГ МОНГОЛ УЛСДАА АШИГТАЙ ХИЙХ ТАЛААР ЭРЧТЭЙ ХӨӨЦӨЛДӨНӨ ГЭЖ ИТГЭЖ ГАРГАСАН ЮМ ШҮҮ ТА НАРЫН БАЙЖ БАЙГАА БАЙДАЛ САНДАЛТАЙГАА ЗУУРАЛДАХААС ӨӨР ЮУ ХИЙЖ ЧАДДАГ ЮМ БЭ? ... ЧААВААС ДАА.
Тэгэх ёстой ингэх ёстой гэж ярьсаар байтал Оюу Толгойн нөөц дуусаж монголчууд өрөндөө өеөдөж дуусах юм шиг байна.Элбэгдоржийн онол хэлж олныг будилуулдаг өвчин бүгдэд нь халдаад архагшчихсан юм уу энэ чинь.Тэгэх ёстой юм бол тэгээд нэг өдрийн ч болсон өмнө хиймээр байна шдээ.
tegeed heregjyyleech yasan ih yaridag yum.\n
tegeed heregjyyleech yasan ih yaridag yum.\n
tegeed yu sadaa bolood bn