УИХ-ын өнөөдрийн /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Хуулийн танилцуулгыг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар уншиж танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Дубайн гэрээг байгуулах эрхийг өгсөн шийдвэр нь хууль бус гэж тогтоосон. Хуульд нийцүүлж өөрчилж, улсын эрх ашгийг хангуулах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол УИХ-ын Ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авах ёстой гэсэн заалт бий. Оюутолгой говийн усыг хэрэглэдэг. Гэтэл говийн ус өндөр ач холбогдолтой. Засгийн газрын тогтоолыг өөрчлөх үүргийг тодорхой зааж өгсөн. Төр өөрийн эзэмшлээ оруулж ашиглаж, гэрээ хийж явах ёстой байтал хувийн хэвшилд байсан зүйлийг шууд булааж авч, гаднын хөрөнгө оруулагчдад өгчихсөн. Энэ асуудлыг цэгцлэх ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "2017 оноос эхэлж хууль тогтоомжийн боловсруулал тал дээр шат дээшилсэн. Бид 2021 онд эрх зүйн шинэтгэл хоёр гэдэг бодлогын баримт бичгийг оруулж ирэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эрх зүйн шинэтгэл хөтөлбөрийнхөө хэрэгжиллтийг дүгнээгүй өнөөдрийг хүргэсэн. Хууль тогтоомжийн хэрэгжилт тал дээр тандалт судалгаа хийж байна. Хууль тогтоомжийг батлан гаргахдаа том алдаа гаргадаг. Харамсалтай нь, батлагдаж байгаа хууль нь эдийн засгийн баталгаагүй байдаг. Цаашид хууль батлахдаа хуулийг хэрэгжүүлэх төсөв санхүүг нь батлаж өгөх бодлогын хүрээнд ажиллаж байна. Оюутолгойн гэрээгтэй холбоотой маргаан Арбитрийн шүүхэд явна. Энэ асуудлаар ондоо багтаж хаалттай мэдээлэл хийх хэрэгтэй байна, УИХ-ын дарга аа. Сая татварын хяналт шалгалт ороход томоохон асуудал үүссэн. Үүнийг нийтэд ярихгүйгээр УИХ-ын гишүүдэд ойлголт өгөх шаардлагатай байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
Монголынхоо баялгийг гадныханд гэрээ нэрийн дор хяналтгуй болгож дээ Уг нь гэрээ хийсэн нехдууд нь байхад шийдчих асуудал баймаар
3 саяулаа нээлттэй хэлэлцэж шийдсэн нь дээр дээ.
ДАНДАА Л АРД ИРГЭДЭЭСЭЭ ЮМ НУУДАГАА БОЛИЛ ДОО ИНГЭЖ ИЛ ДАЛД ХИЙЖ БАЙГАА ШИВНЭЭ ҮГ ЧИНЬ Л ДАРАА НЬ ИЛ БОЛДОГ ТЭГЭЭД ТЭРНИЙГ НЬ ГАРГААД ИРЭХЛЭЭР ЭНЭ ХҮН ГҮТЭГЛЭЭ ЭСВЭЛ УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛЛАА ГЭЭД ӨӨРСДИЙНХӨӨ ХИЙСЭН ҮЙЛДЛИЙГ ХААЦАЙЛСАН ХУУЛЬ ЯРИАД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ОДОО ЮМАА ИЛ ЯРЬЖ СУРМААР ЮМ.
хн дандаа Өөрсөдийнхөө Хулгай Луйвар Гэмт хэргийг Ард иргэдээсээ Нууж хааж хэлэлцэнэ, Ардчилсан засаглалттай Улс орон юм бол Гэмт хэргийн шинжтэй Үйлдлыг юунд нь Нууж хааж хэлэлцддэг байнаа,
Энэ муу гөлөг жагсаал,цуглаанд оролцож үхэл царайлж явахдаа юу гэж хуцаж явлаа.
Олон нийтэд ярихгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Төр ард түмнээс юм нуух ёсгүй. Тагнуул, батлан хамгаалахаас бусад салбарт нуух юм байх ёсгүй. Тагнуул, батлан хамгаалах ч мөн ихэнх юмаа нуух ёсгүй. Гэтэл зүгээр нэг гэрээ, хэлцлийг нуугаад байх ёсгүй.