Ц.Даваасүрэн: Гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарлавал ҮХЦ-д хандана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

УИХ-ын өнөөдрийн /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Хуулийн танилцуулгыг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар уншиж танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Дубайн гэрээг байгуулах эрхийг өгсөн шийдвэр нь хууль бус гэж тогтоосон. Хуульд нийцүүлж өөрчилж, улсын эрх ашгийг хангуулах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол УИХ-ын Ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авах ёстой гэсэн заалт бий. Оюутолгой говийн усыг хэрэглэдэг. Гэтэл говийн ус өндөр ач холбогдолтой. Засгийн газрын тогтоолыг өөрчлөх үүргийг тодорхой зааж өгсөн. Төр өөрийн эзэмшлээ оруулж ашиглаж, гэрээ хийж явах ёстой байтал хувийн хэвшилд байсан зүйлийг шууд булааж авч, гаднын хөрөнгө оруулагчдад өгчихсөн. Энэ асуудлыг цэгцлэх ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "2017 оноос эхэлж хууль тогтоомжийн боловсруулал тал дээр шат дээшилсэн. Бид 2021 онд эрх зүйн шинэтгэл хоёр гэдэг бодлогын баримт бичгийг оруулж ирэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эрх зүйн шинэтгэл хөтөлбөрийнхөө хэрэгжиллтийг дүгнээгүй өнөөдрийг хүргэсэн. Хууль тогтоомжийн хэрэгжилт тал дээр тандалт судалгаа хийж байна. Хууль тогтоомжийг батлан гаргахдаа том алдаа гаргадаг. Харамсалтай нь, батлагдаж байгаа хууль нь эдийн засгийн баталгаагүй байдаг. Цаашид хууль батлахдаа хуулийг хэрэгжүүлэх төсөв санхүүг нь батлаж өгөх бодлогын хүрээнд ажиллаж байна. Оюутолгойн гэрээгтэй холбоотой маргаан Арбитрийн шүүхэд явна. Энэ асуудлаар ондоо багтаж хаалттай мэдээлэл хийх хэрэгтэй байна, УИХ-ын дарга аа. Сая татварын хяналт шалгал ороход томоохон асуудал үүссэн. Үүнийг нийтэд ярихгүйгээр УИХ-ын гишүүдэд ойлголт өгөх шаардлагатай байна" гэлээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "УИХ-ын гишүүдийн ихэнх нь шинэ. Үүнийг нь далимдуулж хууль санаачлах эрхийг нь боомилж байна. Ийм алхмуудыг гүйцэтгэх засаглал санаачилж хийж байгаад харамсаж байна. Одоо энэ УИХ-д чинь асуулт асууж, хариулт авах л эрх үлдлээ. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Бид хууль санаачлах л болно. Хэрэв боомилох юм бол би Үндсэн хуулийн Цэцэд өгнө. Яагаад энэ тогтоолоор УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж байгаа юм. Үүнийгээ татаж ав" хэмээн ярилаа. 

Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ц.Даваасүрэн гишүүн маш буруу ойлголттой байна. Энд УИХ-ын гишүүнийг хууль санаачлах эрхийг хаасан нэг ч заалт байхгүй" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол ард(66.181.161.78) 2020 оны 12 сарын 11

Даваасүрэнг дэмжиж бна. Бүү шантраарай бид хамт. Элдэв юм захиалгаар бичиж хэдэн төг олж голоо зогоодог худалдагдсан юмнуудыг бүү тоо

0  |  0
зочин(66.181.189.45) 2020 оны 12 сарын 11

Нямбаатараа чамайг сайд хийх эрх олгосон бүх ард түмнийг шоронд хийх эрх өгөөгүй Торгуулиар төсөв бүрдүүлдэг Чамд дахиад мөнгө үлдвэл татвар авилшад өг гэсэн утга харагдаж бна

1  |  0
Тк(103.57.93.98) 2020 оны 12 сарын 11

Хамгийн гол үнэн, хэрэгтэй ирээдүйрүүгээ харсан алхам бол говийн гүний усыг хамгаалах. Үүнийг мөнгө бодож зүүдэлж сэрдэг үхэрнүүд хэзээ ч ойлгохгүй ойлгохыг ч хүсэхгүй

0  |  0
Иргэн(66.181.181.248) 2020 оны 12 сарын 11

2020-12-11 13:26:39\n\nЦ.Даваасүрэнгийн 10% нь олдоход хэцүү байгаа бололтой!? Хувийн эрх ашиг нь ямар нэгэн байдлаар зөрчигдөх үед иймэрхүү асуудлыг хөнддөг нь түүний гэм бус зан!? Хүний адаг энэ шаараас монгол төр салах болсондоо!?

0  |  0
Иргэн(66.181.181.248) 2020 оны 12 сарын 11

2020-12-11 13:26:39\n\nЦ.Даваасүрэнгийн 10% нь олдоход хэцүү байгаа бололтой!? Хувийн эрх ашиг нь ямар нэгэн байдлаар хөндөгдсөн үед иймэрхүү асуудлыг хөнддөг нь түүний гэм бус зан!? Хүний адаг энэ шаараас монгол төр салах болсондоо!?

0  |  0
Top