УИХ-ын өнөөдрийн /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "АТГ байгуулагдаад олон жил ажиллалаа. Тодорхой үр дүн гарч байгаа гэдэгт санал нэг байна. Өмнө нь төрийн дээд албан тушаалтан хөрөнгөө мэдүүлдэггүй байлаа. Одоо хэчнээн олон мянган төрийн албан хаагч хөрөнгөө мэдүүлдэг болсон. Гэхдээ иргэдийн 60-аас дээш хувь нь сэтгэл ханамж муу байна. Авлигыг бууруулах чиглэлээр тодорхой ажлыг хиймээр байна. Хууль бусаар олж авсан хөрөнгөө хураалгадаг олон орны сайн жишээ байна. Манайд дуулиантай том хэргүүд яригдсан ч чимээ нь тасардаг. "Эрдэнэт" -ийн 49 хувийг худалдаж авсан асуудал яав, 51 хувьтай холбоотой асуудал нь ч байна. Шүүхээр шийдвэрлэсэн гэж байгаа ч улсад учруулсан хохирлыг хэн барагдуулах вэ. Цаашлаад төрийн өмчит компаниудын талаарх дуулиан асар их яригдаж байна" гэлээ.
Түүнчлэн "УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын ажлын хэсэг өдөр шөнөгүй ажилласан, шалгасан. Дүгнэлтээ гаргасан, УИХ-ын тогтоол шийдвэр гарч Засгийн газарт өгсөн. Оюутолгойн хөрөнгө оруулалт, өнөөдөр болж байгаа үйл явдал бол асар их баялагтай бага буурай орны төр засгийн удирдлагыг худалдан авах замаар тонон дээрэмддэг асуудлыг бодит жишээ болж байна. Өнөөдөр Оюутолгой үр ашиггүй, гол буруутан бол бид бүхэн юм шиг л ойлголттой байна. УИХ-ын архиваас яг Оюутолгойн гэрээг байгуулж байх үеийн протокол алга болсон. Өнгөрсөн жил бүтэн жил хайгаад олоогүй шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Би гурав, дөрвөн жил Оюутолгойн гэрээг дэмжсэн, дэмжээгүйн баримтыг авах гээд чадаагүй. Энэ бол маш ноцтой асуудал шүү. Ер нь, УИХ эрүүл саруул байх ёстой шүү. Энд чинь олон түмний дуу хоолой байх ёстой юм. Хамтарч ярь гэж сонгогдсон биз дээ. Өнөөдөр харилцан ойлголцож, хуулиа алдаагүй гаргах ёстой. Улсынхаа эрх ашгийн төлөө л дуугарах ёстой юм" гэж хэллээ.
Сэтгэгдэл ( 18 )
төрийн эсрэг гэмт хэргийг илрүүлвэл хэн нь хэн бэ сайн илчлэгдэнэ дээ
Энүүнийг чинь л шийдүүлж төрөөс төрсөн тэр бумтануудын хөрөнгийг шүүж төрийн сангаас авсаныг нь буцаалгах гэж Хүрэлсүхийг сонгосон юмсан.
ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА ОРДНИЙ НУУЦИЙН ДАРГИЙГ СОЛЬСОН ТЭР НЬ ХЯТАД ХҮҮХЭН ТОМИЛСОН ГЭСЭН. ЭЭЖ ААВ НЬ МОНГОЛД СУУРЬШСАН ХЯТАД ГЭСЭН???????
Хариуцлага тооцохгуй болохоор санаатай уйлдлууд хийх болж дээ
Удам угшил хөдөөний голдуу малнууд юм чинь урагшгүй байгаа
Уих гишүүдийн ёс зүй гэж алга . Өчигдөр зам тээврийн сайд Халтар гуайн өргөн барьсан Төмөр замын тухай хуулийг / гол хууль шүү/ хэлэлцэхэд трц 43 гишүүн , Тэд нар нь дэмжихгүйгээ гээд бхад горимын санал оруулж дахин санал хураана гэж хүчээр батлуулахна ээ. Дахин санал хурааахад гишүүдийн санал өөрчлөгдсөг бх жишээний . Ингэж удирдахгүй ээ . Шүүх засаглал , хууль тогтоох засаглал , гүйцэтгэх засаг тусдаа шүү
Хурлын проткол алга болох нь хэнд ашигтай байсан бэ ?????????????? Санаатайл авсан байж таарна Тагнуулын байгуулллага цаг алдалгүй шалгах хэрэгтэй
Ухаангүй ноёнд ургашгүй албат гэж бүхэл бүтэн улсын бичиг хэрэг нь ийм замбараагүй байж болох уу чухал бичиг баримт нь алга болчихдог мэдэгдэж байгаа нь мэдэгдэхгүй хичнэ ч чухал баримт байхгүй болсон юм билээ ариа арчаагүй байна 4 жил замбараагүйтэж байгаад л дараагий 4 жил
Avargiig demjij bna
Багабандийхан боловсон хүчингүй болчхоод яах гэж эрх мэдэл рүү тэмүүлсэн нь ойлгожтой шүү дээ Оюутолгой Тавантолгой Эрдэнэтийн эзэмшлээсээ салхаас айсан
Зи, Баба, Эба , Саби,ДаГа, Сба, Баү, Бацо нар мэдэж байгаа болуу даа гэж хүмүүс хардаж байна даа\nEР НЬ БОЛ ОНЦГОЙ албан байгууллагуудын албан тушаалтанууд дээр дооргүй УРВАЖ, ХУДАЛДАГДАЖ, АВИЛГАЛД ГААРСАНЫХДАА
Зөв гэрээ байсан бөгөөд түүнийг хийсэн хүмүүсийг нь буруутгаад шоронд хийчихсэн болохоор бантсандаа МАНайхан аваад устгах юмуу алга болгочихсон юм биш үү.
өөрсдөө дэмжиж санал өгчөөд шоу хмйгээд байхын новшийн попууд олон нийт тэнэг биш юуг эмэргүүцэж юу хүртсэн чинь ил болно тэр цагт үлдсэн үр хүүхэд чинь яаж амьдрана даа
Оюутолгойн гэрээ гэж байхгүй олон юм ярилгүй наад дээрэмчдээ хөөж гарга гүйцээ
ERDENETIIN 49 HUVI CHIMEEGUI UUH CH BISH BULCHIRHAI CH BISH BOLLOO gEGEEN TSAGAAN UDUR HULGAICH NAR NI SHUDARGA TSARAILAAD YAVJ BAIHAD SHUU
Нам гэх нэрийн дор нийлсэн увайгүй хулгайч луйварчингууд сонгууль гэж луйвардан монгол төрд шургалан орж эх ороноо харийханд зарж байгаагийн нэг л баримт шүү дээ.
УИХ чинь дан хулгайчууд цугларсан газар шүү дээ юуч үлдээхгүй хулгай шаандаа харин
Сайханбилэг Элбэгдорж Баяр Баярцогт нарын хулгайч луйварчид яаж эрээ цээргүй ажиллаж байгаагийн хамгийн том жишээ биш гэх үү.Хүрэлсүхэд итгэж байсан бас л авилгачид оффшорчдын өмнө сөхөрвөө хөөрхий.АТГ -аар ажил хийлгихгүй байгаа буруутан бол хулгайч улс төрчид мөн шүү.