УИХ-ын өнөөдрийн /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "АТГ байгуулагдаад олон жил ажиллалаа. Тодорхой үр дүн гарч байгаа гэдэгт санал нэг байна. Өмнө нь төрийн дээд албан тушаалтан хөрөнгөө мэдүүлдэггүй байлаа. Одоо хэчнээн олон мянган төрийн албан хаагч хөрөнгөө мэдүүлдэг болсон. Гэхдээ иргэдийн 60-аас дээш хувь нь сэтгэл ханамж муу байна. Авлигыг бууруулах чиглэлээр тодорхой ажлыг хиймээр байна. Хууль бусаар олж авсан хөрөнгөө хураалгадаг олон орны сайн жишээ байна. Манайд дуулиантай том хэргүүд яригдсан ч чимээ нь тасардаг. "Эрдэнэт" -ийн 49 хувийг худалдаж авсан асуудал яав, 51 хувьтай холбоотой асуудал нь ч байна. Шүүхээр шийдвэрлэсэн гэж байгаа ч улсад учруулсан хохирлыг хэн барагдуулах вэ. Цаашлаад төрийн өмчит компаниудын талаарх дуулиан асар их яригдаж байна" гэлээ.
Түүнчлэн "УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын ажлын хэсэг өдөр шөнөгүй ажилласан, шалгасан. Дүгнэлтээ гаргасан, УИХ-ын тогтоол шийдвэр гарч Засгийн газарт өгсөн. Оюутолгойн хөрөнгө оруулалт, өнөөдөр болж байгаа үйл явдал бол асар их баялагтай бага буурай орны төр засгийн удирдлагыг худалдан авах замаар тонон дээрэмддэг асуудлыг бодит жишээ болж байна. Өнөөдөр Оюутолгой үр ашиггүй, гол буруутан бол бид бүхэн юм шиг л ойлголттой байна. УИХ-ын архиваас яг Оюутолгойн гэрээг байгуулж байх үеийн протокол алга болсон. Өнгөрсөн жил бүтэн жил хайгаад олоогүй шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Би гурав, дөрвөн жил Оюутолгойн гэрээг дэмжсэн, дэмжээгүйн баримтыг авах гээд чадаагүй. Энэ бол маш ноцтой асуудал шүү. Ер нь, УИХ эрүүл саруул байх ёстой шүү. Энд чинь олон түмний дуу хоолой байх ёстой юм. Хамтарч ярь гэж сонгогдсон биз дээ. Өнөөдөр харилцан ойлголцож, хуулиа алдаагүй гаргах ёстой. Улсынхаа эрх ашгийн төлөө л дуугарах ёстой юм" гэж хэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
ОТ н гэрээ хийсэн хумуус нь бугд байгаа ЗГ ИХ нь нэг байгууллагаас хийсэн гэрээг нь авч чадахгуй бна гэхээр юу гэж ойлгох болж бна
Төрийн өмчит компаниа хянаж чаддаггүй УИХ ккк