Т.Доржханд: Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

УИХ-ын өнөөдрийн /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл -ийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Бид зургаахан сарын дараа төрийнхөө тэргүүнийг сонгоно. Монгол Улсын Ерөнхийлөгчид яагаад 50 наснаас дээш хүн нэр дэвших эрхтэй юм бэ. Үндэслэл нь юу вэ. Яагаад 50-аас доош насны хүн нэр дэвшиж болдоггүй юм. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу. Өмнө нь байсан Ц.Элбэгдорж нар дэвших эрхтэй юу. Маш тодорхой тайлбар өгнө үү" гэлээ. 

Үүнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч 50 нас хүрсэн байх ёстой гэж заасан байдаг. Өнгөрсөн 2015 онд Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийн хуулийг нэг болгож, бантанг нь хутгасан. Одоо тусдаа болгож байгаа юм. Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой болдог шүү дээ. Өнөөдрийн хууль бол сонгуулийг яаж зохион байгуулах вэ гэдэг л яриа юм" гэх тайлбарыг өглөө. 

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд "Та нэр бүхэлд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь байхгүй болгосон. Тодорхой хариулт өгмөөр байна шүү дээ. Нэг удаа Ерөнхийлөгч байсан хүн хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч байх эрхтэй юу. Би бол болохгүй, байхгүй гэж бодож байна" хэмээн нэмж тодрууллаа. 

Хариуд нь УИХ-ын гишүүн Н.Энхболд "Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу л энэхүү хуулийг боловсруулсан. Зөвхөн нэг удаа л сонгоно гэдэг заалт бий" гэж товчхон хэллээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх оронч(202.55.188.106) 2020 оны 12 сарын 14

Ямартай ч Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдлэгтэй улс төрч эх оронч тийм л хүнийг гаргах хэрэгтэй түүнээс биш ямар ч мэдлэггүй ямар ч эх оронч сэтгэл байхгуй хувиа хичээсэн хүнийг сонгох хэрэггүй ээ

1  |  0
Э(106.102.11.192) 2020 оны 12 сарын 12

Дэвших эрхгүй шууд сонгуульд орох эрхийг Элбэгдорж буухдаа цуцлуулсан гээд бсан үнэн үү

0  |  0
batuuk(66.181.176.63) 2020 оны 12 сарын 12

bangladehs gulug ih hutsdag boljee.eheed banzal avgaigaa humuujuul dorjhandaa

0  |  0
оооь(66.181.161.126) 2020 оны 12 сарын 12

дорж ханд ёрөнхийлөгч дээрхи 2 хүнийг ахин ёрөнхийлөгч болох эрхтэйюүү гэж асуусан гэчихээд гарчиг шиг юмаа дээрхи 2 ийг эрхгүй гэсэн мэтээр бичих юм . хаашаа юм энэ зиндаагийхан МАН шээсийг долоогчид юмуу. хоёр намийн талийг хооронд нь мөргөлдүүлэх гэсэн лаларийн санаа байх чиньвээ. яах аргагүй комнистууд шиг бусадын дунд яс хаяаад сурчихсан өмхий санаа байна

1  |  1
Зочин(66.181.161.3) 2020 оны 12 сарын 13

Залуу лидерүүд гарч ирэхээс айж байна. Магадгүй дахин сонгогдохоор зохион байгуулж байгаа байх. Нямбаатарыг огцруулах хэрэгтэй.

3  |  2
иргэн(139.5.219.23) 2020 оны 12 сарын 11

Шинээр дагаж мөрдөх Үндсэн хуулийн өөрчилсөн заалт шүү дээ Бүгд шинээр эхлэнэ гэж л дайраншд кк Хүн нам яагаад байгаан Эби Тулгаа хоёроос айшаад байгаа гүй биздээ аль нэг нь дэвшхэл байх

0  |  0
зочин(64.119.19.100) 2020 оны 12 сарын 13

ЗиаГэнэн ч юмаадаа Одоо ч байдал асар эвгүй болчихоод байна. Одоогийн УИХын дээр Хүүк нь гараад суучихсан. Хүүк ёстой Монголын хаан болчихоод бүхний дээрээс харж дургүйгээ хүрвэл нулимж дураа хүрвэл ярвайж царай өгсөн болж байна шүүдээ. Хүүк хаан болсоон тэгээд доогуурх хүмүүсээрээ Баттулга хаан болох гээд байна пүү паа гэж хашгируулчихаад хөх инээдээр инээж сууна Хүүкийн жинхэнэ бяр амтагдаж байна. УИХ аа зайдалчихсан. Нөгөө төөрсөн таарсан АН нь мэдэж хийж байгаа ч юм алга. Хүүктэй нийлж ганц гялайхаа унагаах гээд ханцуй шамлаастай.. Хүүкт сайхан идэш хохь нээ хохь нь гэнэ биз. к

2  |  3
Top