Н.Энхболд: ОУПХ-оос Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж баривчилсан явдалд хэрэг үүсгэсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

УИХ-ын өнөөдрийн /2020.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл -ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг баривчилсан. Хууль зөрчиж баривчилсан. Энэ асуудлаар сонгуульд дуусаад зургаан сар болсон байхад хэн ч, юу ч ярьсангүй. Энэ асуудал цаашид үргэлжлэх үү. УИХ хууль тогтоохоос гадна хяналт, шалгалт хийдэг эрхийг Үндсэн хуулиар олгосон байдаг" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд "Бидний зүгээс юу ч хийхгүй суугаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр хадгалагдаж байсан нэр дэвшигчийг баривчилсан, хорьсон зүйл гарсан. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бид хэд, хэдэн удаа ярьсан. Холбогдох газарт нь мэдэгдсэн. Зарим газраас нь тайлбар ирсэн. Зарим нь тайлбар хэлэх боломжгүй байна гэдгээ мэдэгдсэн. Бид хууль зөрчсөн үйл явдал гэж үзэж байгаагаа хэлсэн. Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдалд нь халдаж, хууль зөрчсөн гэж үзэж хэрэг үүсгээд явж байгаа" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.44) 2020 оны 12 сарын 13

Хүүеэ нээрээ энэ хүн Ж.Эрдэнэбат чинь их хурлын гишүүнээр сая 2020 оны их хуралд сонгогдоо биздээ одоо яасан бэ нээрээ

0  |  0
яг үнэн.(64.119.26.3) 2020 оны 12 сарын 14

Хууль зөрчих нь ч зөрчсөн . Энэ үйл ажиллагааг хэний захиалгаар хийв гэдгийг цаг хугацааны шүүлтүүрээр орж иргэдэд ил болох биз. Ямар ч байсан дээд ”3”эрхэмүүдээс өөр хэн ч хийж чадахгүй нь тодорхой.н хийж чухам хэн нь хэнтэйгээ хүч хавсарав гэдэгт л байна. Күүк,Женко нарын хоршил байж мэдэх. Ж.Эрдэнбатын баривчилахад Занданшатар хууль бус үйлдэл гэж дугарсан удаатай. Харин нөгөө 2 эрхэм тагтаа шиг өнөөдрийг хүртэл дув дугүй байгаад л зангилаа нь энд г\\байхшиг байна гэж хардах эрх жирийн иргэдэд бий.

3  |  0
Зочин(66.181.160.75) 2020 оны 12 сарын 12

Хүнийг яасан муу муухай үгээр хэлдэг юм дээ. Монгол хүний ёс зүй гэж бас байдагсан.

1  |  0
иргэн (202.179.26.88) 2020 оны 12 сарын 12

за больж үз Эд муусайн Хулгайчууд өнөөдөр Монголд Ардчилсан нийгэм биш Гэмт хэргийг Өөгшүүлсэн Мафжсан нийгэм бий болгож байна ,

0  |  0
Зочин(202.9.47.13) 2020 оны 12 сарын 12

Энэ муу Нямаагийн зубасага бас 60 тэрбумын гар хөл юм билээ.

3  |  1
Top