Д.Сарангэрэл: Сэтгүүлчдийг яллахыг дэмжихгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан, өөрийн цахим хуудсаараа дамжуулан санал авч эхэлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд 13.14 дэх “худал мэдээлэл тараах” заалтыг өөрчилж, хэвлэл мэдээллийн төдийгүй нийгмийн сүлжээнд иргэний үзэл бодол, байр сууриа илэрхийлэх эрхийг бүхий л талаар хянан цагдах, хязгаарлан боомилох гэж байна. Үүнийг эсэргүүцсэн, буруушаасан байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагууд, иргэд хүчтэй илэрхийлж байгаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл дараах байр суурийг өөрийн сошл хуудсаараа дамжуулан илэрхийлснийг хүргэж байна.


Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр мэргэжил нэгт нөхөд маань 2 удаа итгэл хүлээлгэн сонгож байсан билээ. Энэ өдрүүдэд Эрүүгийн хуулийн төсөлд худал мэдээлэл тараах, түгээхтэй холбоотойгоор сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг их хэмжээний буюу 10-80 сая төгрөгөөр торгох, улмаар 1-5 жил хорих ял оноохоор тусгасан талаар нилээн маргаан өрнөж байна. Өмнө нь байсан энэ заалтыг өөрчлүүлж байсан юм. "Худал мэдээлэл тараахгүй л байвал болоо биз" гэж хэлэх нэгэн бий. Ер нь бурууг зөв, зөвийг буруу болгон сэвдэг болсон энэ үед байр сууриа илэрхийлэхгүй байх нь дээр байж ч мэдэх. Гэвч амиа бодож суух цаг биш гэж бодож байна. Миний байр суурь: 1.Худал мэдээл тарааж, түгээхийг дэмжихгүй. 2. Сэтгүүлчдийг яллахыг бүр ч дэмжихгүй. Харин ардчилал хөгжсөн улс орны жишгийн дагуу энэ асуудлыг иргэний хууль болон Хэвлэлийн цэц-ийн түвшинд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр улс төр, нийгэм, сэтгүүлзүй аль аль нь цэвэрших боломжтой юм. Худал мэдээлэл тараасан бол "Хэвлэлийн цэц" , Ёсзүйн зөвлөл нь хэвлэлийн бага хурал хийж дүгнэлтээ олон нийтэд мэдээлэх, тухайн сонин 7 хоногийн турш ташаа мэдээлэл тавьсан нүүрэндээ залруулга гаргах зэрэг олон арга бий. Телевиз бусад хэрэгсэл ч ялгаагүй. Бид тийшээ явах хэрэгтэй. Энэ дашрамд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл Засгийн хурлаар орж ирээгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд төр, засаг ээлтэй, эрүүл саруул хандана гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ нь зөвхөн хэвлэлд бус нийт иргэдэд хамаатай асуудал юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.161) 2020 оны 12 сарын 16

Энэ авгай өөрөө дэмжиж байсан. Камeрийн өмнө энхийн цагаан тагтаа болждээ

0  |  0
zochin(122.201.31.101) 2020 оны 12 сарын 13

Demjij baina. zuv zuiliig ta l yarikh yum daa.

0  |  0
Уншигч(202.9.40.37) 2020 оны 12 сарын 13

Нэгэнт ардчилсан замыг сонгосон Монгол улсын иргэд үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх ёстой.Холбогдох хүмүүс нь ч гэсэн иргэдийнхээ шүүмжийг зөвөөр тусган авч алдаа оноон дээрээ авч гээхийн ухаанаар хандмаар.Иргэд ч гэсэн өөрийн үзлээ гаргахдаа хэт доромжлох.харааж зүхэх.заналхийхгүй бвал зүгээр л дээ...\n

0  |  0
Жонхуун сэтгэлгээг ү(64.119.26.3) 2020 оны 12 сарын 13

Явган хэрүүлээр амьсаглаж , дотор хор шар ,атаа чөтөөгөө дарж чадахгүй нийгмийн сүлжээгээр цацаж сэтгүүл зүйн ёс зүйг хордуулахаа боль!!!Саран хатагтай!!!Энэ бол төрийн түшээ хүний хийх ажил биш. Сэтгүүлчээ соён гэгээрүүлэхэд хөтөлж чаддаггүй юм гэхэд юм болгоны нуулаа хаалаа, гэж гүжир үгээр дайрч доромжилчихоод бид хардах эрхтэй эрхээ эдэлr байна гэх нь сэтгүүл зүйн ёс зүй мөн үү?

0  |  0
Зочин(202.21.108.47) 2020 оны 12 сарын 13

Хэд хоногын өмнө тв-р , интернетээр гэхэд л мал тоолно тоолохгүй гээд аль нь үнэн худлааг ялгахгүйгээр ”СЭТГҮҮЛЧИД ” та нар тангаргандаа хүрдэгүй мэдээлдэг хүмүүс шүү!

0  |  0
Жак(202.9.46.252) 2020 оны 12 сарын 13

Сайхан төрсөн Сараагийн буруу юу....бүү атаарах..та цөөхөн...\n

0  |  0
Эрдэнэ(192.82.75.69) 2020 оны 12 сарын 13

коммунистууд нямдорж шоронжсон хууль хийгээд нямбаатар нь бүр ахиулж байна удахгүй хойд солонгос шиг болох байлгүй

0  |  0
Ума(64.119.25.48) 2020 оны 12 сарын 13

ЭНЭ ЧАВГАНЦ ЗАЙЛМААР ЮМАА. АРДУУД АА 30 ЖИЛ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ПОП-УУДААР УДИРДУУЛЛАА.

0  |  0
Ania(103.212.118.155) 2020 оны 12 сарын 12

Arslan nuur ania

0  |  0
ажаа минь(64.119.24.36) 2020 оны 12 сарын 12

ажаа минь өтөлжийнөө

0  |  0
Top