Шинжилгээнээс илүү амны хаалт зүүх нь халдвараас сэргийлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Япон улсад коронавирусний халдварын эсрэг хэрхэн арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл хүргэе. Тус улс халдварын голомт гарсан газарт хэсэгчлэн хөл хорио тогтоож, олон нийтийн газруудын үйл ажиллагааг хаасан нь үр дүнтэй арга хэмжээ болжээ. Бүхэлд нь биш халдвар гарсан газруудад хэсэгчлэн хөл хорио тогтоож, амьдралын зөв хэвшил бий болгохоор ажилласан Япон улсын жишгийг ДЭМБ онцолжээ.

Тус улс лабораторийн шинжилгээг халдварын голомтыг дагуулан хийдэг. Шинжилгээ сөрөг гарсан ч энэ нь тухайн цаг үед л халдваргүй байсныг баталж байгаа болохоос 30 минут, хоёр цагийн дараа халдвар авч болох эрсдэлийг тооцож байгаа аж. Тиймээс шинжилгээ нь халдвар аваагүй гэдгийн баталгаа биш гэсэн үндэслэлээр олон орон ажиллаж эхэлжээ.

Шинжилгээ өгөхөөс илүү амны хаалт зүүж явах нь коронавирусний халдвараас сэргийлэх арга аж. Мөн Япон улсад баримталдаг гурван дүрэм нь:

-Агааржуулалт муу орчинд байхаас зайлсхийх,

-Олон хүнтэй газраар явахгүй байх,

-Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх юм.

Иргэд энэхүү дүрмийг баримтлан ажил хэргээ явуулж, байгууллагууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Япон улс эдийн засгаа хэвийн байлгахад иргэд, аж ахуйн нэгжүүд ийнхүү идэвхтэй оролцож байгаа аж.

 

Top