Чанга ярьж, шүлсээ үсэргэхээс сэргийлээрэй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

Коронавирусний халдварыг хурдан хугацаанд барьж, цомхотгож чадсан Шинэ Зеланд улсын жишгээс хүргэе. Тус улс голомтуудыг хурдан хугацаанд цомхотгож, үр дүнд хүрсэн дөрвөн орны тоонд орж байгаа юм.  

Шинэ Зеландад хязгаарлалтыг сайн хийж, иргэд гэр бүлийнхээ хүрээнд л байж, гэр бүлд нь өвчний шинж тэмдэгтэй хүн байхгүй тохиолдолд гэртээ амны хаалтгүй байж болно гэсэн дүрмийг дагажээ.

Хүн ярихад, ялангуяа чанга ярихад шүлс үсэрдэг. Шүлс нь 3-15 минут агаарт байж, дараа нь эд юмсад наалддаг гэсэн судалгаа бий. Иймээс иргэд та бүхэн цар тахлын үед шүлсээ үсэргэж ярихгүй байх хэрэгтэй юм.

Мөн Шинэ Зеландад албан байгууллагууд ажилчдынхаа гуравны хоёр хувийг цахимаар ажиллуулж, утасны аппуудыг хөгжүүлэн ойр орчимд байгаа сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэх, өвчлөл гарахад хавьтлыг богино хугацаанд илрүүлж, тандалт хийхэд үр дүнтэй арга хэмжээ авчээ.

Шинэ Зеланд улсын жишиг манай орны одоогийн нөхцөл байдалд их тохирч байгаа аж.

 

Top