Эсватини улсын Ерөнхий сайд COVID-оор нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

Африкийн Эсватинийн вант улсын Ерөнхий сайд Мандвуло Амброзе Дламини 52 насандаа коронавирусний халдварын улмаас нас баржээ.

Эсватини улсын Засгийн газраас мэдээлснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 6714 болж, 127 хүн нас барсан байна. Тус улсад 6331 хүн эдгэрчээ.

Эсватини нь Африкийн өмнөд хэсэгт оршдог улс юм. Африк тивд 54 мянган хүн коронавирусний халдвараар нас баржээ.

 

Top