БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 880-аар нэмэгдэж, нийт 44364 болжээ.
Шинээр илэрсэн 880 тохиолдлын 32 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Тус улсад халдвар хоногт олноор нэмэгдэж, коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснээр бэлэн байдлын зэргийг эрс нэмэгдүүлсэн. Өмнөд Солонгост байгаа хэд хэдэн халдварын голомтын гурав нь сүмийн үйл ажиллагаатай холбоотой аж. Сүмд хүмүүс амны хаалтгүй дуулж, амттан хувааж идсэнээр халдвар голомтлон тархах үндэс болжээ.
БНСУ-д цар тахал эхэлснээс хойш нийт 32559 хүн эдгэрч, 600 хүн нас бараад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13 хүн нас баржээ.
Тусгаарлалтад 11205 хүн байна.
