Парис хотын даргыг өөрийн удирдлагадаа дэндүү олон эмэгтэй хүн ажиллуулж байна гэж үзэж, 90 мянган евро төлөхийг шаарджээ.
Анн Идальгогийн удирдлагад ажиллаж буй хүмүүсийн 31 хувь нь л эрэгтэйчүүд аж. Парис хотын захиргааг удирдах албан тушаалд томилсон хүмүүсийн 69 хувь нь эмэгтэйчүүд байна гэж буруутгасан талаар хотын дарга ярьжээ.
Анн Идальго дээрх торгуулийг утгагүй зүйл гэсэн байна. Тэрбээр Францын түүхэн дэх анхны эмэгтэй хотын дарга юм. Анн Идальго 2014 онд анх Парис хотын даргаар сонгогдож, өдгөө улиран сонгогдож ажиллаж байгаа билээ.


Сэтгэгдэл ( 0 )