КОВИД 19 I БНСУ-д хоногт 1062 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

БНСУ-д коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлж, бэлэн байдлын зэргийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус улсад хоногт 1062 хүн өвчилж, нийт халдварын тоо 47515-д хүрээд байна.

Шинээр илэрсэн 1062 тохиолдлын 26 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ. Тус улсад нийт 33982 хүн эдгэрсэн бол 645 хүн нас баржээ. Хоногт 11 хүн эндсэн байна.

Одоогийн байдлаар 3 589 795 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3 431 662 иргэний хариу сөрөг гарч, 110618 иргэний хариу хүлээгдэж байгаа аж. Тусгаарлалтад хоногт 679 хүнийг оруулж, нийт 12888 хүн байна.

 

Top