АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Moderna” компанийн коронавирусний эсрэг вакциныг хэрэглэх зөвшөөрөл өгчээ.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар онцгой байдлын үед коронавирусний хоёр дахь вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон талаараа “Вакциныг 18 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэх боломжийг олгож байна” гэжээ.
АНУ-д өмнө нь “BioNTech”, “Pfizer” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.
АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын албаны харьяа байгууллагын тэргүүн Стивен Хан “Коронавирусний хоёр вакциныг хэрэглэхийг зөвшөөрснөөр олон хүнийг үхэлд хүргэж буй цар тахалтай тэмцэхэд бас нэгэн чухал алхам боллоо” гэлээ.
