УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаанаар нэр бүхий 13 гишүүний өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Энэхүү хуулийн төсөлд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийн огцруулах, УЕП, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан байна. Хууль санаачлагчдын зүгээс уг өөрчлөлтийг оруулснаар шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хараат бусаар шударга ажиллах, хариуцлагын тэнцвэрт байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцсэн шүүхийн багц хуулийн 2020 онд багтаан хэлэлцэн батлах үндсэн суурь тавигдана гэж үзэж байгаа аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг тусгаж өгсөн. Энэ дагуу бүх шатны шүүгчийг чөлөөлөх, огцруулах асуудлыг Шүүгчийн Ёс зүйн хороогоор шийдвэрлэхээр болсон. Шүүхийн тухай хуульд шүүгч нь бие даасан байх бөгөөд аливаа байгууллага этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болгож, холбогдох хууль өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан" гэх тайлбарыг өглөө.
Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 3 )
ART TVMENDEE 1000 000 TUGRUG
ҮАБЗ ГЭЭЧ БАЛАЙ ЮМАА БОЛЬ
ёс зүйн хороо авилгажвал энхбаяраа чи яах вэ