Хамар битүүрсэн үед
Элдэв янзын эм дусаагуураар бөмбөгдөхөөс өмнө хор нөлөө багатай байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Битүүрээд байгаа хамартаа дөнгөж шинэхэн шахсан хүрэн манжингийн шүүсийг өдөрт 2-3 удаа 4-5 дуслаар дусаах сайн. Мөн орой унтахдаа орныхоо хажууд таллаж хэрчсэн сонгино, эсвэл жижиглэж хэрчсэн саримс тавьж унтвал таны зовиурыг багасгах болно.
Лууван
Хөлийн ул хуурайшиж, өсгий хагарах нь “А” амин дэм дутагдсаны шинж тэмдэг. Иймд өдөр тутмынхаа хоолонд ургамлын тосоор амталсан луувангийн салат идэж, “А” амин дэм уух, мөн оройд хагарсан өсгий уландаа “А” амин дэмийн тосон уусмал түрхэж өгөөрэй.
Нэрс
Нэрс нь бие махбодын олон функцыг сэргээх, нөхөн төлжүүлэх, хөгшрөлттэй тэмцэх, залуужуулах үйлчилгээтэй болохыг эрдэмтэд нээж илрүүлжээ. Залуужуулах үйлчилгээгээрээ түүнтэй зэрэгцэх жимс ногоо үгүй гэнэ. Иймд бүсгүй та нэрс жимсийг тогтмол хэрэглээгээ болговол хөгшрөлт саарна гэдгийг зөвлөж байна. Жимс ногоо дэлгэрдэг цагаар энэ жимсийг түлхүү зооглож, нөөцөлж авч байх нь зөв болов уу. Мөн нэрсний шүүс, чанамал, нэрстэй тараг, нэрсний салат гэх мэтээр цэсээ улам баяжуулаарай.
Алим
Алим нь маш хүчтэй байгалийн сорбент болох бие махбодыг цэвэрлэдэг пектинийг агуулдаг. Ийм ч учраас алим нь эрүүл мэнд, залуу насыг хадгалах маш ашигтай жимс юм. Хүн өдөр тутам нэг ширхэг алим тогтмол идэж заншвал нас тань 3 жилээр уртасдаг болохыг эрдэмтдийн судалгаагаар тогтоожээ.
Аньс
Аньс жимсийг хүмүүс төдийгүй амьтад, шувууд ч хүртэл амтархан иддэг гэнэ. Аньс нь С,В,РР, А амин дэмүүд болон кали, кальци, иод, фосфор, төмөр, магнигаар маш баялаг жимс юм. Аньс нь өөрт агуулагддаг байгалийн консервантынхаа ачаар удаан хугацааны туршид хадгалагддаг чанараараа маш хосгүй жимс. Халуун бууруулдаг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул ханиад томууны үед маш сайн эм болдог. Мөн цистит өвчний үед хэрэглэхэд сайн нөлөөтэй байдаг аж. Аньсыг эмчилгээнд төдийгүй гоо сайхны арчилгаанд ч өргөнөөр хэрэглэдэг. Аньсны маск нь арьсны нүхийг маш сайн агшаадаг. Анхааруулахад, аньсыг ходоодны шархтай болон ходоодны хүчиллэг ихтэй хүмүүс болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )