“Эрдэнэт” үйлдвэр 20 гаруй эрдэмтэн, доктортой. Саяхан ШУТИС дээр тус үйлдвэрийн хоёр удирдах ажилтан эрдмийн зэрэг амжилттай хамгааллаа. Ийнхүү нэг өдөр “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр эрдэмтэн төрсөн юм. Тус үйлдвэрийн Геологи хайгуулын ангийн дарга Д.Түвшинбаяр “Геологи хайгуулын өрөмдлөгийн нөхцөл, технологийн түвшний үнэлгээ” сэдвээр, мөн үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэд захирал Ш.Сүхээ “Уурхайн хаягдал усны нам потенциальтай дулааныг ашиглах судалгаа” сэдвээр эрдмийн ажлаа хийжээ. Тэдний ажлыг эрдмийн зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн байна. Д.Түвшинбаяр:
-Олон жилийн турш хийсэн эрдмийн ажлынхаа үр дүнг үзээд сэтгэгдэл өндөр байна. Эрдмийн ажлаа Геологи хайгуулын ангийн үйл ажиллагаа, судалгаан дээр үндэслэж хийсэн болохоор эрдэмтэн докторуудын сонирхлыг их татсан байх. Хамгийн гол нь эрдэмтэн болсноор, зэрэг хамгаалсан сэдвийн дагуу үйлдвэртээ олон шинэ санаачилга, бүтээлч ажил хийх үүрэг ногдож байна гэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )