УИХ-ын өнөөдрийн /2020.12.24/ үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Монгол Улсын нийт хүн амын нэг хувьд нь халдвар тархана гэх тооцоо хий гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж өгсөн. Өөрөөр хэлбэл, нийт 32 мянга гаруй хүн халдвар авах, тэдний 4000 гаруй нь эмнэлгийн үйлчилгээ авах тооцоо, судалгаа хийсэн. Улмаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна" гэж тодотголоо.
Улаанбаатар хотод 4600 орыг дэлгэх боломжтой гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байна. Харин улсын хэмжээнд 5600 гаруй орыг дэлгэх боломжтой гэх төлөвлөгөө тооцоо гаргажээ.
Сэтгэгдэл ( 9 )
УГИЙН ДАРГА АЖЛЫН ШААРДЛАГАА ХАРИУЦЛАГА ӨНДӨРЖҮҮЛЭХ. ШААРДЛАГААР БАЙНА.ӨВЧИЛӨЛ ИХ ГАРАХ ЮМ .ТАЛ ТАЛДАА ХОХИРОЛ МАШ ГАРАХ БОЛНО
Монголын үндэсний телевиз дээр гарч байгаа Бид хамтдаа гэдэг кино Ухан хотод болсон явдал халдвартай яаж тэмцэж байгаа үйл явдал энэ бид энэ киноноос их сургамж авах хэрэгтэй .Бид нэгэн зорилгын төлөө байж ялалтанд хүрнэ.
Тэгээд бид, өө 32000 юм бол хаа ч байсын. Манай түшээд ийм ухаантай. Бүгдийг тооцоолсон байна. Одоо чинь дөнгөж 1000 биз дээ гэж тайвшрах ёстой байх л даа. За Содбаатар аа. 32000- болзлоо богино хугацаанд хангаарай. Ажилд нь амжилт!
32000 хүн 8 саяаар эмчилж бж идэх төлөвлөгөө нь биелэх юмуу 256 тэрбум төгрөг болж бна Шуналтай гарууд юмаа
Өвчин төлөвлөөд байдаг. Ард иргэдийн ахуй нөхцөл\nдордоод байдаг. Нэг хэв загварт бариад байдаг.\nӨвчин. хурдлаад У.О.К нэг загварт ,эмч нар ядарч\nтуйлдаад байдаг. Олон талт арга хэмжээ хүлээгдэж?\n.
Иргэдээс өөрөөс нь шалтгаална. Гадуур их яваад байвал, а.цэврийн дэглэм барихгүй бол 32000 аас ч зогсохгүй
tvrees tegelj ug buuruulaad buuruulaad hen teriig tulj chadhiim be
Ёстой айчихлаа. Ийм олон хүн өвдөх юм уу. Вирусыг барьж чадахгүй юм уу
32000 хүргэх гээд байгаа юм болов уу