Хэрвээ та гараж барьж байгаа бол зөвшөөрөлгүйд тооцогдоно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

Өдгөө нийслэл хотод тоосгон, бетон, төмөр контейнер, гараж 10780 бий. Тэдгээрээс зохион байгуулалтгүй барьсныг нь буулгаж оронд нь давхар гараж барихаар болсон. Нийслэлийн Засаг даргын 397 дугаар захирамжаар энэ ажлыг өнгөрсөн сарын нэгэнд эхлүүлсэн бөгөөд ойрын 2-3 жилд үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Зөвшөөрөлгүй зохион байгуулагдсан гаражууд нийслэлийн үзэмжид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг зөрчдөг. Дээрх ажлын хүрээнд нийслэлийн бүх дүүрэгт тоосгон, төмөр, бетонон гараж барих үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон. Хэрэв та одоо гараж барьж байгаа бол таны барьсан гараж зөвшөөрөлгүйд тооцогдоно гэсэн үг. Зөвшөөрөлгүй гаражуудын үүдэнд мэдэгдэх хуудас наажээ. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 9000 гаруй зөвшөөрөлгүй гараж бий гэсэн тооцоо гараад байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top