П.Эрхэмбулган: ЭМЯ-ны нийт албан хаагчдыг чөлөөлж, яамны шинэ бүтцийн дагуу томилох ажил явагдаж байна

2020 оны 12 сарын 25

Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ явагдаж байгаа талаар мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.


-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар албан хаагчдыг ажлаас чөлөөлж эхэлсэн нь ямар учиртай вэ?

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12-р сарын 22-ны өдөр баталсан тушаалаар яамны нийт албан хаагчдыг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлж, тэр дор нь нийт албан хаагч нарыг яамны шинэ бүтцийн дагуу байршуулан томилох ажил явагдаж байна.

-Яаманд бүтцийн өөрчлөлт хийх болсон шалтгаан юу вэ?

-Монгол Улсын  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг МУ-ын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 155 дугаар тогтоолоор баталсан юм.

Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эмийн агентлаг буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж, үйл ажиллагаа нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэхээр болсон нь улсын хэмжээнд эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, эмийн зах зээлд төрийн зохицуулалт хийх, эмийн аюулгүй байдалд хяналт тавихад чиглэсэн чухал шийдвэр болсон гэж үздэг.
Мөн тусламж үйчилгээний чанар, хүрээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас бодлогоор энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, орон тоонд Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ны өдрийн 176 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

Засгийн газрын эдгээр шийдвэрүүдтэй холбоотойгоор Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу ЭМЯ албан хаагч нарыг шинэ бүтэц, хөтөлбөрийн дагуу ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байх үед Дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдварын (COVID-19) тохиолдлууд дотоодод гарч, улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн. 

Тиймээс шинэ бүтцийн дагуу ажлын байрны чиг үүргээ шинэчлэн батлах, албан хаагчдыг байршуулан томилох үйл ажиллагааг түр зогсоож, төрийн албаны тасралтгүй байдлыг хангах, цар тахлын эсрэг арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах арга хэмжээг цаг алдалгүй явуулах үүднээс Эрүүл мэндийн яам албан хаагч нараа хуучин бүтцийн дагуу ажиллуулсан.

-Бүтцийн өөрчлөлтийг он солигдохын өмнөхөн хийж эхэлсэн нь анхаарал татаж байна?

-Оны төгсгөлд Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор яам Төрийн албаны тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу явагддаг зарчмын дагуу юуны өмнө нийт алба хаагч нарыг чөлөөлж байж, дараагийн шинэ бүтцээр алба хаагч нарыг нийтээр байршуулан томилдог процесс үйл ажиллагааг эхлүүлээд байна.

-Халаа сэлгээ явагдаж, сайд өөрийн хүнээ томилох нь гэсэн хардлага байна. Та ямар хариулт өгөх вэ?

-Хардах эрх хэнд ч байдаг. Яамны зарим албан хаагчдыг дээр дурьдсан бодлогын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах шийдвэрүүд хуулийн хүрээнд гаргаж байна. Үүнийг зарим сайт, хэвлэлүүд албан хаагч нарыг ажлаас нь хоморголон халсан мэт ташаа агуулгаар мэдээллийг хүргэж байгаад харамсаж байна. Эрүүл мэндийн яам чиг үүргээ хэрэгжүүлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвийн ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
W(64.119.16.170) 2020 оны 12 сарын 27

Mash zuv! Meregshshen turiin hun ntr tiim baisiin bol udiid eruul mendiin salbar tasarhai hugjuh bailaa. Harin ch solij baij bugalsan idee beeree yanzalj tom tolgoitoi hediigee baih bairand ni tavij bna gej oilgo. Yamar dampuu baidag bilee bugdiin shinechleed sain tashuurdaas ajiliin hiileg.

0  |  0
зочин(103.57.93.202) 2020 оны 12 сарын 26

зөв хуулийн дагуу халгаа сэлгээ хийж байгаа яамны ажил бидэнд ямар хамаа байна хүн бүрт таалагдах албагүй биз дээ

0  |  0
Зочин(109.252.126.166) 2020 оны 12 сарын 26

Чамд торд ажиллах торийн Албан хаагчийн эрх байна уу. Торийн Албан хаагчийн шалгалт огч узсэн уу. Хэн болоод хумуусийг халж байгаа. Хэний хаалганы Хун бэ. Мэдмээр байна .

0  |  0
Зочин(192.82.68.156) 2020 оны 12 сарын 25

Халаа сэлгээ хийх зайлшгүй шаардлагатай бол хийх хэрэгтэй, харин орж ирсэн шинэ хүмүүсээсээ хамгийн чадварлаг хүмүүсээ олж хараад үлдээж шигших нь удирдлагын мэдрэмж ур чадвар л цаашдын энэ салбар хөгжих үгүйг тодорхойлох байх, иймээс хүмүүсээ солиод тэр дотроос нь хамгийн үнэнч мэргэжлийн хүмүүсээ авч үлдвэл ажил чинь цаашаа явах болно

0  |  0
Муухай(192.82.74.112) 2020 оны 12 сарын 25

Муухай царайтай ллр вэ

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 12 сарын 25

Demjij baina.Soligdox estoi !Medleggyi emnelegiin bus xymyysiig zailuulax xeregtei !

0  |  0
Иргэн(59.153.115.234) 2020 оны 12 сарын 28

Шинэ сайд сайн шинэ арга барилаар шинэлэг сэтгэлгээгээр ажиллахыг зорьж байна гэж ойлголоо. Ер нь сайн зохион байгуулалт хийж байгаад баярлаж явдаг Жишээ нь ахмад настангууд сард нэг удаа авдаг эмээ яаж очерлож зовж байж авдаг байсныг бүгд л мэдэж байгаа Тэгээд. бас очерлож очерлож авах үед нөгөө эм нь дуусна ингээд тэр сарын эмээ авч чадагүй яагаад ингэж зовоож байсан юм бэ Одоо энэ сайд ирээд бүгдийг зохицуулсан. Дуртай үедээ очоод авна. Урдын сайд нар инэгэ л чадаагүй шүү дээ. Хүнээ боддоггүй байсан даа Энэ саыд ядаж мэргэжлийн залуу хүн.

2  |  0
Зочин (66.181.185.31) 2020 оны 12 сарын 26

Зев эхлэл нэг газраа олон жил болсон нехдуудийг хунд суртал угуй болно Одоо залуу сайд зоригтой шийдвэрууд гаргаж байна

2  |  0
ЗОЧИН(66.181.185.104) 2020 оны 12 сарын 28

ЭНЭ САЙД ЭНЭ АЖЛАА ХИЙХЭЭС НААШ КОВИДТОЙ ТЭМЦЭХГҮЙ. ӨӨЧРЛӨЛТӨӨ Л ХИЙНЭ ГЭЖ БОДООД ӨВЧНӨӨ УМАРТАХ БИЗ. ТИЙМ УЧРААС Ч БУШУУ ХАЛАА СЭЛГЭЭГЭЭ ХИЙГЭЭД КОВИДТОЙГОО ТЭМЦ. ХАРИн ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ОГЦОР. ОДОО 10075 ХҮН ӨВДЧИХӨӨД БАЙГАА ЮМ ЧИНЬ ЦАГАА САР ГЭХЭД 2МЯНГА 800БОЛЖ Л ТААРАА. ТҮҮНЭЭС Ч ИЛҮҮ ГАРАХ БИЗ. ЯВСААР 32МЯНГАДАА ХҮРХЭД ЭНЭ САЙД ХЭВЭЭР Л БАС НЭГ ЮМ ЯРИАД БАЙЖ Л БАЙНА. ХАРИУЦЛАГЫН СИСТЕМ ГЭХ ОЙЛГОЛТ МАНАЙ УЛСАД БАЙГАА Ч ҮГҮЙ БАЙХЧ ҮГҮЙ. СОНГУУЛИЙН ҮЕЭР АРД ТҮМЭН ДҮНГЭЭ ТАВИНА. ГУЙЛГАЧИН ЯДУУ АРД ТҮМЭН 20МЯНГАН ТӨГРӨГ АВААД ОНЦ ТАВИНА.

0  |  3
Зочин (103.26.195.137) 2020 оны 12 сарын 28

Зөв өө зөв .Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх хэрэгтэй. Хүнд суртал нь арилдаггүй юмнуудыг суудлаас нь ховхолж бөгсөнд нь салхи оруулах цаг үеийн шаардлага.

3  |  0
гашуун үнэн(139.5.216.152) 2020 оны 12 сарын 25

Энэ нөхөр харх цайнаасаа л бууны нохой Сайдынхаа хөлд сууж байгаад яавал төсөл хөтөлвөр,зээл тусламжаас ахиун юм шаачих вэ? гэсэн бодол нь нүүрэн дээр нь ил байна доо ккк

0  |  0
гашуун үнэн(139.5.216.152) 2020 оны 12 сарын 26

Удаж болохгүй байнаа. Удвал сайдтан шархаа нөхөж чадахгүй уначивал хайран биздээ ккк

0  |  1
бодох л бодол(139.5.216.152) 2020 оны 12 сарын 27

За ойлголоо. Бүтэцийн өөрчлалт гэдэг сайхан нэрийн доор мэргэжсэн төрийн ажилтнуудыг халж сольж сайдын гарын аясаар ажилдаг мөнгө хүүлэгчлийг томилох нь тодорхой боллоо лоо. Өнгөрдөг намраас зарим нөлөө бүхий нэр хүндтэй эмч нарыг үе үе цуглуулж халаа сэлгээ хийх санаа бодлоо цухалцуулаад л яваа сураг гарсан Нилээд хэдэн сарын турш тандаж түншиж явсаар бүтуцийн өөрчлөлт гэх хаягаар санасан бодсоноо гүйцэтгэж байгаа юм байна.

1  |  2
зочин(64.119.26.144) 2020 оны 12 сарын 25

Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын шийдэврийн дагуу Төрийн захиргааны байгууллагууд бүтцийн өөрчлөлтийнхөө хөтөлбөрийг шинэчлэн батлуулж, шинэ бүтцээр ажилладаг хуулийн хүрээний хийгдэх ёстой л ажил шүүдээ. Олон нийтэд зарлахын шаардлага ч байхгүй бүх шатны төрийн албан хаагчид хүлээн зөвшөөрдөг төрийн байгууллагын дотоод ажилд дурын хүн хушуу дүрээд байх шаардлагагүй . Тэгэх тусмаа улс төрийн албан тушаалтан сайдын томилгоонд огт хамаагүй зүйл.

0  |  0
Зочин(64.119.21.123) 2020 оны 12 сарын 25

Энэ өвчний бужигнаан дунд бүтэцээ самраад яахна бэ.Цагаа олоогүй томилгоо ч байгаа ононо гэж бараг үгүй дээ.Өөр хийх ажил үгүй юу.

1  |  0
Зочин(202.9.40.183) 2020 оны 12 сарын 26

сайд нь огцор

1  |  3
Shine ue(66.181.161.11) 2020 оны 12 сарын 26

Битгий худлаа хуц. Новш царайлсан мантуунууд. Наад сайд ухаантай малаа зайлуул.

3  |  3
Зочин(124.158.97.204) 2020 оны 12 сарын 25

Эмнэлгийн байгууллагуудаас дандаа халдвар гараад байгаа нь энэ халаа сэлгээнээс чинь болоод байгаам биш үү? Цар тахлын үед хуучин бүрэлдхэхүүнээ халж солидог нь маш буруу гэж бодож бөйна,монгол улс ямар ч байсан ковидоор нас баралтгүй гайгүй л явж байгах энэ байдлаа алдмааргүй бн шдээ

2  |  0
Дараа(202.9.40.10) 2020 оны 12 сарын 26

Дараа нь хийж болохгүй ажил уу

3  |  2
Top