С.Амарсайхан: Налайх дүүрэгт нүүрс өнөөдөр 350 мянган төгрөг болж өсчихөөд байна

2020 оны 12 сарын 25

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан оролцож Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс асуулт асууж, хариулт авлаа.


УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Цар тахлын хөл хориотой цаг үед иргэдээ дэмжих зорилгоор эрчим хүчний болон сайжруулсан түлшний хөнгөлөлтийг айл өрх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж, маш том ачааг тэдний нуруунаас хөнгөлсөн чухал ач холбогдолтой шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Иргэд маань ч үүнийг ойлгож хариуцлагатай байгаагийн үр дүнд өнөөдөр эрчим хүчний хомсдол, ямар нэгэн доголдол гараагүй. Гэхдээ эдгээр шийдвэрт зарим дүүрэг, сум орон нутаг хамрагдаж чадахгүй байна.

Жишээ нь, нийслэлийн захын гурван дүүрэг байна. Тус дүүргүүд нь нийслэлийн агаарын чанарын бүсэд хамрагдсан, төлөвлөгөө ёсоор сайжруулсан түлш хэрэглэх ёстой.

Гэвч Зүүн бүсийн түлшний үйлдвэр ашиглалтад орсон ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа, түлш түгээхгүй байгаагаас үүдэн энэ гурван дүүргийн иргэд түлшний хөнгөлтөнд хамрагдахгүй байна.

Хоёрдугаарт, зарим дүүргүүдэд ялангуяа Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлож байсан уурхайнууд зогссон. Багануураас Улаанбаатар хот руу нүүрс тээвэрлэхийг хориглосон, зөвхөн цахилгаан станцын зориулалтаар нүүрс тээвэрлэж байгаа. Айл өрхүүд ашиглах боломжгүй нөхцөл үүссэн. Үүнтэй холбоотойгоор өмнө нь нэг портер нь 180 мянган төгрөгөөр Налайх дүүрэгт ирдэг байсан нүүрс өнөөдөр 350 мянган төгрөг болж өсчихөөд байна. Тиймээс гал алдахдаа тулж байгаа Налайх дүүргийн 10 гаруй мянган айл өрх, 40 мянган иргэдэд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ, түүхий нүүрс түлж байгаа иргэдэд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?” гэж асуулаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариулахдаа “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ 480 мянга орчим тонн байсан юм билээ. Энэ жил 1700 орчим бага дунд шатлалын халаалтын зуухнуудыг шахмал түлшний галлагаатай болгох технологийг нэвтрүүлж, хэрэглээнд оруулсан. Мөн Улаанбаатар хотын баруун бүсэд 4 хорооны 4700 өрхийг сайжруулсан шахмал түлш хэрэглүүлэхээр нэмэгдүүлсэн. Энэ бүхнээс үүдээд энэ жилийн хэрэглээний захиалга 710 гаруй мянган тонн болж өссөн. Зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэрийн хувьд жилдээ 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, хугацаанаасаа хоёр сараар хоцорч ашиглалтад орсон. Ийм шалтгааны улмаас энэ жилдээ бид алслагдсан гурван дүүргийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах боломжгүй болсон” гэсэн хариултыг өгөв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэр(202.21.109.89) 2020 оны 12 сарын 26

хорьчихоод утаж өгч байна

0  |  0
Kenchbish(203.91.115.51) 2020 оны 12 сарын 26

Сонгогчдынхоо төлөө өөөрийнхөө хийх ажлыг бусддаас нэхэх хээрэг баайна уу? Гарц шийдэл хай л даа

0  |  0
зочин(66.181.161.66) 2020 оны 12 сарын 26

АМАРСАЙХАН ГЭЖ ТОДОРХОЙ ОЙЛГОМЖТОЙ АСУУДЛЫГ МЭДСЭЭР БАЙЖ АСУУЖ АРАГЦАХАА БОЛИМООР ЮМ САЯХАН Л ӨӨРӨӨ ТУУЗ ХАЙЧЛААД Л ИХ МЭДЭЭД ЯВЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ ЮМ БОЛГОНД МЭДЭХГҮЙ БАЙЖ МЭДДЭГ ШИЙДҮҮЛДЭГ ЦАРАЙЛАХАА БОЛЬЧИХ ХҮМҮҮС МЭДЭЖ Л БАЙГАА ШҮҮ ЧАМАЙГ ХЭДЭН САР ХОТ УДИРДАЖ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ИЙМ Л БАЙСАН ЧИ МЭДРЭЛГҮЙ ЮМ ШИГ Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ НАЛЙХЫН ЮМ БОЛГОНД ХОШУУ ДҮРЭХДЭЭ ХАРИУЦЛАГТАЙ БАЙХЫГ БОДМООР БАЙНА

0  |  0
zochin (59.153.85.103) 2020 оны 12 сарын 25

Hariuult oilgomjgui bna, tegeed 3-n duuregt tuuhii nurs tuleh yum uu, ugui yum uu, saijruulsan tulsheer hangah bolomjgui gedeg chini bodit baidal bolohoos asuudlyg shiidverlsen hariu bish yum

0  |  0
Top