БНСУ-д коронавирусний халдварын тоо эрс нэмэгдсээр байна. Тус улсад хоногт 808 хүн өвчилж, нийт халдварын тоо 57680 болжээ.
Шинээр илэрсэн 808 тохиолдлын 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. БНСУ-д нийт 39268 хүн эдгэрсэн бол 819 хүн нас баржээ. Тус улсад хоногт 11 хүн коронавирусний халдварын улмаас нас барсан байна.
Одоогийн байдлаар 4 038 307 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3 810 749 иргэний хариу сөрөг гарч 169878 иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 17593 иргэн байгаа аж.
