Одоогоос хоёр жилийн өмнөх энэ өдрүүд буюу 2018 оны 12 дугаар сарын 27-нд "Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөний тэмцэл Сүхбаатарын талбайд эхэлж байлаа. Монголын улс төрд шургалсан МАНАН бүлэглэлийн эсрэг, шударга бусын хонгилыг нураахын төлөөх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын эхлүүлсэн тэмцэл багагүй ялалтад хүрч, улс төрд өөрчлөлт, шинэчлэлт авчирч чадсан. Энэ өдрийн талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн сошл хуудастаа дараах нийтлэлийг өчигдөр түгээснийг хүргэж байна.
"Хоёр жилийн өмнөх энэ өдөр жавар тагчигнасан хүйтэн байсан. Сүхбаатарын талбай дээр 30 хэмийн хүйтэнд 30.000 монголчууд цуглаж, өнгөрсөн 30 жилийн алдаа завхарлыг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон эрх ашиг, эдийн засгийн бүлэглэлд Үгүй!!! гэж хэлсэн юм.
Амаргүй ч энэ тэмцэл үргэлжилсээр, бас алхам алхамаар урагшилсаар байгаа!
Ордон дотроос сааралтан сульдсан тэмцэл, олон нийтийн дуу хоолойтой нийлж урагшилсан өдөр юм. Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Салхит, Ноён уул зэрэг хууль бусаар алдагдсан баялгаа Монголын төр эргүүлж авах суурь тавигдсан юм.
Хөгширч гүйцсэн саалийн үнээ гэж ярьдаг байсан Эрдэнэт үйлдвэр 2020 онд түүхэндээ анх удаа улсад Нэг их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, иргэд аж ахуйн нэгжийн дулаан цахилгааны үнийг татварын дараах цэвэр ашгаараа хариуцдаг болох эхлэл ч энэ өдрийн тэмцлийн үр дүн юм шүү. Цаашид бүр олон зүйл өдөр өдрөөр тодорхой болох болно. Энэ ажлууд хийгдэж байгаа.
Оюутолгойн хэлэлцээрт Засгийн газар хөрөнгө оруулагч талын лоббигоор биш Монгол улсад үр өгөөжтэй байх Улсын Их Хурал, Засгийн газрын байр суурь ч энэ өдөр л эхэлсэн юм.
Сүхбаатарын талбайгаа хүртэл алдчихаад байсан төр энэ өдөр төв талбайгаа эргэж эзэмшсэн юм. Одоо хэлэхэд амархан ч тухайн үедээ амаргүй нөхцөл байдал өрнөж байсныг та бүхэн санаж байгаа бизээ.
Монголбанк, Хөгжлийн банкийг өөрсдийнхөө хэтэвч мэтээр аяглаж ямар ч хяналтгүйгээр дураараа ашигладаг байсан. Энэ бүх үнэнийг ард түмэн мэдсэн өдөр юм. Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Шүүх засаглалыг хараат бус болгох өнөөдөр хэлэлцэгдэж байгаа хууль ч энэ тэмцэлгүйгээр эхлэх боломжгүй байсан юм.
Хэдхэн хоногийн дараа Бид шинэ оноо угтах гэж байна. Дэлхий даяар цар тахалтай амаргүй хүнд нөхцөлд хамтдаа тэмцэж байгаа ч ирж буй 2021 онд хүн төрөлхтөн энэхүү тахлыг даван туулж, шинэ энгийн амьдралын хэв маягт шилжинэ гэдэгт итгэж байна.
Төв талбай дээрээ цуглаж хамтдаа эхлүүлсэн шинэ 30 жилийн төлөвлөгөө болох “Алсын хараа-2050” хэрэгжиж эхлэх эхний он 2021 он байх болно. Орон сууцны, банк санхүүгийн, дэд бүтцийн, шүүхийн, нутаг дэвсгэрийн олон суурь өөрчлөлт эхлэх жил байх болно.
Тэр өдөр хамт байсан хүн бүхэнд баярлалаа. Та бүхний итгэл тээж хамтдаа тэмцсэн тэмцэл, гал мэт цоргисон харцыг хэзээ ч мартахгүй ээ.
Амьдрал минь дуусч, амьсгал минь тасрах өдрийг хүртэл би үзэл бодолдоо тууштай бөгөөд үнэнч байсаар байх болно!
Сэтгэгдэл ( 20 )
Enhbayar, Elbegdorj naraas ulbaatai MANAN deglemtei ard tumen temtssen shyy. Ene ni tom ololt amjilt!
М.Энхболд даргын буй болгосон бүхнийг элдэв нэр хоч зүүж түмний тархи угааж ЖДҮ-ийн их мөнгөөр л төрийн эрх мэдлмыг хууль бусаар авцгаасаншдээ?! Нэг цагт үйлийн үрээ эдлэх нь дамжиггүйшдээ?! Алхам алхамаар та нарын хөрөнгө зоорь л ахиж байгаа?! Эрдэнэт Эрдэнэт л гэнэ түүнийг илрүүлсэн болоод төрд авсан гавьяатан нь М.Энхболд шүү?!
Мэдээж яаж амар байхав.Ядаж байхад идэр ёсийн хүйтэнг хэлэх үү? Бага багаар ахисаар хүссэн эрх мэдэлдээ та 5 нэг мэдэхэд хүрчихсээн гэдсээ илээд маасайж суугаа харагдлаа ккк
Tenegt
Ene 5 bol jinhene uursduu mananguud.hudlaa pop hulgaichuud cunutugei lalruud....
Поп поп бас дахин поп улстөр.Одоогийн МАН.АН.хан бүгд адилхан солонгорсон попууд
Би ч гэсэн =20 хэмийн хүйтэнд жагссан.Аль нэг хөгжилтэй оронд консулаар явмаар л байна
Битгий худлаа попроо хаана бна тэр шудрага ёс чинь.Эбэ Жэнко гээд бүгд ээрээ зүгээр л явж бна.
Тэр өдөр би очсон юм их даарсан гэртээ иртэл гуя маань хөлдөх шахсан байсан за энэ ч яахав үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө очсон юм энэ цуглаанаас хойш хонгилын үзүүрт гэрэл үзэгдэж эхэлсэн юм оюунэрдэнэ дүүдээ маш их баярладаг шүү бид бүхэн болохгүй бна гэдгийг мэддэг л байсан гэхдээ чам шиг ийм зоригтой байж чадаагүй дүүдээ их баярладаг шүү
РИО ТОНТОГ ЗААВАЛ ЯЛАХ ЁСТОЙ ШҮҮ. ШААРДЛАГАТАЙ БОЛ ИРГЭД ОЮУТОЛГОЙГ ХЭДЭН САРААР БҮСЛЭН ХААЖ БОЛНО...
Амжилт
МАНАН-гийн эзэд М.Энхболд Элбэгдорж нар эрх чөлөөтэй зугаалаад жаргаад казиноод л явна. Шударга ёс хаана бнааа. Ард түмэн хүлээсээр л бна...
М.Энхболд даргын буй болгосон бүхнийг элдэв нэр хоч зүүж түмний тархи угааж ЖДҮ-ийн их мөнгөөр л төрийн эрх мэдлмыг хууль бусаар авцгаасаншдээ?! Нэг цагт үйлийн үрээ эдлэх нь дамжиггүйшдээ?! Алхам алхамаар та нарын хөрөнгө зоорь л ахиж байгаа?! Эрдэнэт Эрдэнэт л гэнэ түүнийг илрүүлсэн болоод төрд авсан гавьяатан нь М.Энхболд шүү?!
М.Энхболд даргын буй болгосон бүхнийг элдэв нэр хоч зүүж түмний тархи угааж ЖДҮ-ийн их мөнгөөр л төрийн эрх мэдлмыг хууль бусаар авцгаасаншдээ?! Нэг цагт үйлийн үрээ эдлэх нь дамжиггүйшдээ?! Алхам алхамаар та нарын хөрөнгө зоорь л ахиж байгаа?! Эрдэнэт Эрдэнэт л гэнэ түүнийг илрүүлсэн болоод төрд авсан гавьяатан нь М.Энхболд шүү?!
М.Энхболд даргын буй болгосон бүхнийг элдэв нэр хоч зүүж түмний тархи угааж ЖДҮ-ийн их мөнгөөр л төрийн эрх мэдлмыг хууль бусаар авцгаасаншдээ?! Нэг цагт үйлийн үрээ эдлэх нь дамжиггүйшдээ?! Алхам алхамаар та нарын хөрөнгө зоорь л ахиж байгаа?! Эрдэнэт Эрдэнэт л гэнэ түүнийг илрүүлсэн болоод төрд авсан гавьяатан нь М.Энхболд шүү?!
тийм ээ үнэн шүү бүх зүйл нь хувь хүний гарт орсон байсан та анрт баярлалаа дүүминь
ТА НАР ЗӨӨЛӨН СЭНТИЙД ЗАЛАРСАНЫХАА ДАРАА ҮГ ҮЙЛДЭЛ ХОЁР ЧИНЬ ЭРЧ НЬ СУЛАРСАН ӨГӨР ДЭЭС ШИГ БОЛСОН НЬ НУУЦ БИШ ШҮҮ ДЭЭ ХАА БАЙНА ТЭР ШУДРАГА ЁС
Shantralgui temtserei tuushtai shudarga bgarai amjilt
ЖДҮ-гийн асуудал сөхөгдөөд ирэнгүүт М.Энхболдын эсрэг ийм цуглаан болсныг санаж бна. ждү-гээс олны анхаарлыг сарниулах зорилгоор.
Нэг л зүйлийг олж харах хэрэгтэй, бүх муу муухайгийн үндсийг тавигч нь коммунистууд, коммунист нам гэдгийг оылгох хэрэгтэй тэгсэн цагт бусад бүх зүйл голдрилдоо ороод явчихнаа.