Унгарт эрүүл мэндийн салбарынханд вакцин хийж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

Унгар улсад Европын Холбоонд зөвшөөрөгдсөн коронавирусний вакцин иржээ. Тус улсад урьд нь төлөвлөж байсан ёсоор эрүүл мэндийн салбарын ажилтнуудад вакциныг хийж эхэлсэн байна.

Унгар улсад анхны вакциныг нэгэн эмнэлгийн тасгийн ерөнхий эмч хийлгэжээ. Вакцинжуулах төлөвлөгөө ёсоор Унгарт эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, асрагч болон сэхээн амьдруулах тасагт ажиллаж буй хүмүүст хийх аж. Дараагийн ээлжинд өндөр настан, боловсролын салбарынхан гэсэн дарааллаар вакцин хийхээр төлөвлөжээ. 

Унгар улсад вакциныг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийх зарчим баримталж байна.

Тус улсад 316 мянган хүн коронавирусний халдвараар өвчилснөөс 9047 нь нас баржээ.

 

Top