Канадад коронавирусний шинэ төрлөөр хүмүүс өвчилж эхлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

Канадын Альберта мужид коронавирусний халдварын шинэ төрлөөр өвчилсөн хүний тоо дахин нэгээр нэмэгджээ.

“CTV News”-ийн мэдээлснээр өвчилсөн иргэн саяхан Их Британид очоод ирсэн байжээ. Тэрбээр өөрийгөө тусгаарлан, хөл хорионы дэглэмүүдийг сахиж байсан гэнэ.

Канад улс Америкийн “Moderna” компанийн вакцины эхний хэсгийг хүлээж авсан байна. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ энэ сарын 19-нд “Moderna” компанийн коронавирусний эсрэг вакциныг хэрэглэх зөвшөөрөл өгсөн билээ. АНУ ийнхүү онцгой нөхцөл байдлын үед коронавирусний хоёр дахь вакциныг хэрэглэх болсон юм. Вакциныг 18 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэнэ.

АНУ-д өмнө нь “BioNTech”, “Pfizer” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.

 

Top