АНУ-ын Луизана муж улсаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн Люк Летлоу коронавирусний халдварын улмаас нас баржээ. 41 настай түүний үхэл АНУ-ын Конгрессын гишүүн коронавирусний халдвараар нас барсан анхны тохиолдол болж байна.
Люк Летлоу коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан талаар энэ сарын 18-нд мэдэгдэж байсан юм. Луизиана мужийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан түүний амь насыг аварч чадаагүй байна.
Летлоу Луизианад энэ сарын эхээр болсон АНУ-ын Конгрессын доод танхимын хоёр дахь шатны сонгуульд ялсан байв. Тэрээр ирэх нэгдүгээр сарын 3-нд Конгрессын гишүүний тангаргаа өргөх ёстой байсан юм.
