Халдвар авсан алба хаагчид нэг удаа ТЭТГЭМЖ ОЛГОХ хууль өргөн барив

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 30

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр /2020.12.30/ Коронавируст халдвар /ковид19/-ын  цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Цар тахлын халдварын өндөр эрсдэлтэй нөхцөл бүхий орчин болох хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоо, төмөр замын өртөө, нисэх буудлын хяналтын цэгүүд, иргэдийг тусгаарлах байр, эмнэлэг, нийтийн хэв журам сахиулах, эргүүл хяналтын чиглэлээр төрийн холбогдох байгууллагын нийт 15.000 гаруй ажилтан, алба хаагч халдварын голомтот бүсэд үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрээс 148 ажилтан, алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа, 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ. 

Иймд цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа Ковид-19 халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүл мэндээрээ хохирсон төрийн албан хаагчдад бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа онцоллоо. 

Уг шаардлага, үндэслэлийн дагуу коронавируст халдвар /ковид19/ цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад буюу төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.23.182) 2020 оны 12 сарын 31

Zaa tegvel naadhaar chin dalimduulaad sanaataigaar haldvar avna da hu. Gadaa daarch zogsoj heden tugrug awch bhaar haldvar avch dulaahan bairand tusgaarlagdsan shig heden saya tugrug zugeer awaad hewtej baisan n deer. gene dee.

0  |  0
irgen(31.165.212.34) 2020 оны 12 сарын 30

alban haagch halvdag avlaa gej tetgemj avna gej yu vee ene odoo zalintai hymyys bizdee ....tegvel halsvar avsan hyn bolgond ogoldoo

0  |  0
зочин(124.158.84.100) 2020 оны 12 сарын 30

үндсэн хууль зөрчсөн асуудал болох учир халдвар авсан бүх хүндээ татгэмж олгох шийдвэр гарга Эс бөгөөс наад бүр боль

0  |  0
Top