Коронавирусний халдвар авсан Францын Ерөнхийлөгч эдгэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 01

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусний халдварын шинж тэмдэггүй болсон талаар Елисейн ордноос мэдээлсэн байна. Тэрбээр коронавирусний халдвараар өвчилсөн ч зайнаас ажлаа үргэлжлүүлж байсан юм.

Эммануэл Макрон өчигдөр ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ 2021 онд бүх иргэнээ вакцинд хамруулна гэжээ. Үүний зэрэгцээ Францын удирдагч тус улсад хавар иртэл COVID-19-ийн нөхцөл байдалд өөрчлөлт орно гэсэн байна.

Э.Макрон цар тахлын үед францчууд эв нэгдэл, тэсвэр тэвчээртэй байгаад талархал илэрхийлээд “Хамтын үүрэг хариуцлага нь олон хүний ​​амь насыг аврахад тусалж, цар тахалтай тэмцэх боломжийг бидэнд олгож байна” гэжээ.

 

Top