ДЭМБ коронавирусний халдвараас сэргийлэх анхны вакциныг бүртгэлээ. ДЭМБ-ын шаардлагатай шалгуурыг хангасан “Pfizer” болон “ВioNTech” компанийн “Pfizer/BioNTech” вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтаар аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуурыг дамжин баталгаажиж байна.
ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөхүүд (SAGE) энэ сарын 5-нд хуралдаж вакциныг хүн амд хэрэглэх талаар тодорхой бодлого, зөвлөмж боловсруулна.
“Pfizer/BioNTech” вакциныг АНУ, Европын Холбооны орнууд болон бусад хэд хэдэн улсад ашиглаж байгаа юм.
Энэхүү вакцин нь аюулгүй байдлын бүх үзүүлэлтийг хангаж байгааг тогтоосон бөгөөд COVID-19-тэй тэмцэх үр дүн нь гарч болзошгүй эрсдэлээс илүү юм гэж ДЭМБ-ын “Твиттер” хуудсанд мэдээлжээ.

