Хойд хөрш ОХУ-д коронавирусний халдварын тархалт саарч байна. Орост мөн сүүлийн хоногуудад эдгэрч, эмнэлгээс гарч байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгджээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18897 хүн эдгэрсэн талаар Шуурхай штабаас нь мэдээлсэн байна.
Хойд хөршид нийт эдгэрсэн хүний тоо 2.5 сая давсан талаар уг мэдээнд өгүүлжээ. Холбооны хяналт шалгалтын алба “Роспотребнадзор”-ын тэргүүн Анна Поповагийн мэдээлснээр ОХУ-д сүүлийн хоногуудад “COVID-19”-ийн халдварын өсөлт удааширч байгаа аж.
ОХУ-д нийт 3.1 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчилснөөс 2.5 сая нь эдгэрчээ. Хоногт 26613 хүн өвчилсөн бол 527 хүн нас барж, нийт нас баралт 56798 болсон байна.
