Дархан-Уул аймагт үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын тоо өсчээ. Уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны журам зөрчигдөж, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг зөрчил гарсаар байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн 2010 он, 2011 оны эхний гурван сард үйлдвэрлэлийн ослоор бүртгэж, ослын актыг хянан баталгаажуулсан материалыг татан авч, хянан судалжээ. Өнгөрсөн онд тус аймагт үйлдвэрлэлийн ослоор таван хүн нас барж, гурван иргэний биед хүнд гэмтэл учирсан аж. Энэ хэрэгт гэм буруутай албан тушаалтнуудад шүүхээс зохих ял шийтгэл оногдуулжээ. Үйлдвэрлэлийн осол зонхилон гарсан «Дархан төмөрлөгийн үйлдвэр» төрийн өмчит үйлдвэрийн газарт болон «Шарын гол» ХХК-д хөдөлмөр хамгаалалт эрүүл ахуйн журам зөрчсөн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажил зохиох тухай аймгийн прокуророос мэдэгдэл бичиж, хариуг аваад байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )