УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Яг одоо хуулийн зүйл, заалт тус бүрээр нь санал хурааж, байнгын хороодын гишүүд байр сууриа илэрхийлж байгаа юм. Хуралдаанд 13 гишүүн оролцож байгаа бөгөөд хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажилласан байдаг.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Өнөөдрийн байгаа эрх зүйн тогтолцооныхоо онцлогийг харж үзэх хэрэгтэй. Дээд шүүхийн ерөнхий шүүгч гэдэг албан тушаалыг хасах нь зөв. Энэхүү хуулиар энэ хүн жилд нэг, хоёр удаа л хурал зарлах үүрэгтэй. Өөр ямар ч чиг үүрэг үлдсэнгүй. Тиймээс энэ албан тушаалыг Үндсэн хууль зөрчөөд хасчих хэрэгтэй байгаа юм. Эсвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч танхим харгалзахгүйгээр хэрэг маргаан шийдвэрт оролцдог, шүүгчдийн саналыг үндэслэж тухайн танимын тэргүүнийг томилдог эрх мэдлийг нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нь үлдээчих хэрэгтэй байгаа юм. Үгүй бол ийм л чиг үүрэгтэй, эрх мэдэлгүй албан тушаалтан болж үлдэж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 8 )
Бараг үнэн хэлжээ,Бэлэг тэмдэг,нэрнээс цаашгүй,гол эрх мэдлийг нь хэн хувьчилж авсан хэлчихвэл яасын
Хуцаж байгаа юм шүү. Дээд шүүхийн дарга тэрчлэн бусад албан тушаалууд маш чухал. Тэд ерөнхтйлөгчийн зарим эрх үүргийг шилжүүлэн авах хэрэгтэй. Ерөнхийлөгчийг зөвхөн бэлэг тэмдгийн төдий болгох хэрэгтэй. 3 өндөрлөг гэдэгт уих, засгийн газар, дээд шүүх гурав багтах ёстой.
Олон юм хуцаж байхаар нөгөө Содномдаржаа,Чимгээ хоёроо суллахгүй юм уу.
Ene zuv ediin zasgiin hund ued iim hereggui alban tushaaluud bh n tusguiee . Nymbaatar zuv yrij bn.
Энэ бүүр дүрдээ орлоо л доо. Хамаг эрх мэдлийг өөр дээрээ авах нээ
Үндсэн хууль зөрчөөд ерөнхий шүүгчийн албан тушаалыг хасах хэрэгтэй гэнэ үү . Энэ Хүнд Үндсэн хууль бол хамаагүй юм бишүү
Төлгөн коммунист алж өгч бндоо
Байлгүй дээ