БАЙНГЫН ХОРОО: Шүүгч нарыг "АЛДАРТ ЭХ"-ийн одонгоос өөр төрийн шагнал авахыг хоригложээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Яг одоо хуулийн зүйл, заалт тус бүрээр нь санал хурааж, байнгын хороодын гишүүд байр сууриа илэрхийлж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Шүүгч нарыг алдарт эхийн одон авахаас өөр төрийн одон, гавьяат авахыг хориглосон байна. Энэ ямар учиртай юм бэ" гэх асуултыг тавилаа. 

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Яг шүүгчийн тухайд онцлог хязгаарлалт нь энэ юм. Өөрөөр хэлбэл, эхийн алдраас бусад хэлбэрээр төрийн одон мядаль авахгүй. Ажлын хэсэг дээр олон талаас нь ярьсан. Гавьяат хуульч болох гэж хэрэг маргаанд нөлөөлдөг зүйл байна. Тодорхой улстөрчийн хэргийг цагаатгаж, дараа нь шагнал авсан асуудал хүртэл өмнө нь гарч байсан. Улсын Дээд шүүхийн шүүгч нар өөрсдөө ийм санал гаргаж, татгалзсан юм. Үүнийг хүлээн авч, хуульд оруулж ирсэн юм" гэх тайлбарыг өгч, хариуллаа. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуульч(103.229.121.173) 2021 оны 01 сарын 06

Ингэж нийтэд нь хэлмэгдүүлж болохгүй. Тэд салбартаа шагнал авах эрхтэй.

0  |  0
Haha(59.153.113.69) 2021 оны 01 сарын 06

Shuugch hun hun bish

0  |  0
kuke(192.82.69.216) 2021 оны 01 сарын 06

Gaviyat huuli zavhruulagch bh hereg bn uu??? Ed mungu erh medeltenii umnu yaj iigeed huuliig guuli bolgood baidagt n zavhruulagch gej odon temdeg gargaval zugeer bish uu???

0  |  0
Zochin(66.181.161.28) 2021 оны 01 сарын 06

shuuhchig hen shuuh ve enig l hiih hergtei aldaa gargacn heel hahuuld oriltscon shuuhch narg dahin xezeech huulin turiin huviin baiguullagd ajillahgui boltol erhiin hyuzgaarlh hergtei ecvel yrt hugatsagr

0  |  0
Өлзийсайхан(66.181.179.97) 2021 оны 01 сарын 05

Прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилчид бас алдарт эхийн одонгоос бусд шагналд татгалзах хэрэгтэй

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 01 сарын 06

Энэ алдарт эх цолыг яг нэг гэр бүлийн нэг эх эцгийн хүүхдүүд гэдгийг нь баталгаажуулж байж олгодог болъё оо. Бас хүүхдээ зулбуулж байгаагүй, хогийн сав, жорлон энэ тэрт хийж байгаагүй хүн байх хэрэгтэй.

0  |  1
Мөнх(66.181.181.123) 2021 оны 01 сарын 05

Гавьяат, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтууд чинь авилга авахд эхнээсээ өөртөө гар хүрсэн биздээ. Худлаа шагналаа боль

0  |  1
ЗОЧИН (64.119.21.111) 2021 оны 01 сарын 05

ХҮНИЙГ ХОХИРООСОН ХАХУУЛЬ АВСАН ГЭЖ ШАГНАЛ ӨГӨХ ҮҮ ГЭЖ ҮҮ. ИЙМ ШҮҮХ БАЙГУУЛЛАГА БАЙДАГ ЮМ БАЙХДАА. ШҮҮХ НЬ ИЙМ, ЁСТОЙ АРДЧИЛАЛ ГЭДЭГ НЬ ЭНЭ ҮҮ? ЕР НЬ ШҮҮХ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ УУ? ШАГНАЛ АВДАГГҮЙ БАЙГУУЛЛАГА БАЙСАН Ч БАЙЛАА БАЙГААГҮЙ Ч ЯЛАА ГЭЖ ҮҮ ДЭЭ ХӨӨРХИЙ. МАНЖИЙН ДАРЛАЛЫН ҮЕД АРАЙ ИЙМ БАЙГААГҮЙ БОЛОВУУ? ЭРХ БИШ ҮНЭНЧ ХҮМҮҮС БАЙЛГҮЙДЭ Э.ЭРХ БИШ

0  |  0
Зочин(66.181.161.32) 2021 оны 01 сарын 05

Энэ бол маш зөв асуудал үнхээр шагнуулах ёстой шүүгч байвал тэтгэвэрт гархад нь гавяат хуульчаар шагнаад гаргах хэрэгтэй тэрнээс зарим шүүгч д алтан гадас 2 оор нь байна ш дээ

2  |  0
Зочин(202.9.46.213) 2021 оны 01 сарын 08

Эрэгтэйчүүдэд нь тэгвэл алдарт аав ч гэдэг юмуу нэг юм бодох л хэрэгтэй дээ Хүйсээр ялгаварлаж болохгүй. Гэхдээ зөвхөн өөрийнх нь эхнэрээс гарсан хүүхдийг нь тоолох заалт оруулахгүй бол бас болохгүй

3  |  0
Зочин(202.9.46.26) 2021 оны 01 сарын 06

Тэтгэвэрт гарсны нь дараа өгч болно шүү дээ.

6  |  1
Top