Хятадын дунд гарын авлигач түшмэдүүд Монгол, ОХУ зэрэг хөрш орнууд руу зугтан гарчээ. Учир нь авлига авах, өгөхийг хүнд хэрэгт тооцож авч үздэггүй тул дээрх орнуудыг сонгосон хэмээн Хятадын зарим хэвлэлүүдэд бичсэн байна. Сүүлийн хориод жилийн хугацаанд Хятадын мөнгөн сан хөмрөгөөс 800 тэрбум юань 130 гаруй тэрбум америк доллар алга болжээ. Үүнийг авлигач түшмэдүүд болон төрийн мэдлийн компанийн ажилтнууд нууцаар хил давуулсан гэж Хятадын Төв банкны мөнгө угаах гэмт хэрэгт мониторинг, анализ, дүн шинжилгээ хийдэг мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Энэхүү мөнгө нууцаар урсдаг сувгуудыг хууль бус банкны үйлчилгээ эрхлэх, гадаадад хөрөнгө оруулах, зээллэг өгөх, офшор хийх, гадаадад амьдардаг гэр бүлийнхэн, найз нөхөд рүүгээ мөнгө гуйвуулах зэргийг нэрлээд байгаа юм. Дээр дурдсан мөнгөний багагүй хэсгийг Монгол Улс руу барилгын хөрөнгө оруулалт хийх, малын гаралтай түүхий эд худалдан авах замаар оруулсан гэж үзэж байгаа аж. Мөн Монголд үл хөдлөх хөрөнгө худалдан авахад багагүй хэсгийг зарцуулсан гэх мэдээлэл ч байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )