УИХ-ын өнөөдрийн /2021.01.08/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Улсын Дээд шүүхэд маш тодорхой үндэслэлээр л гомдол гаргадаг болно. Түүнээс надад шийтгэл оноох, ороохгүй байсан, шийтгэл нь их бага гэдэг утгаар шүүгчид гомдол гаргахгүй. Тухайн шүүгчид оноосон Ёс зүйн хорооны сахилгын шийтгэл эцсийнх байх хууль зүйн орчныг бүрдүүлж байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ажлын хэсгийн анхлагч Б.Энхбаяр тайлбарлачихлаа. Сахилгын хорооны шийтгэлийг Улсын Дээд шүүх агуулгаар нь хянахгүй, процессын хувьд алдаа гаргасан эсэхийг л хянах юм. Тиймээс энэ саналыг дэмжиж өгөхийг хүсэж байна" гэв.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
Сэтгэгдэл ( 2 )
Сэтгэдэлийг шууд устгаж байна шүү.
Энхбаяраа шүүгчдийн цалин, тэтгэврийг хуулиар онцгойлон бусдаас дээгүүр тогтоож Монголчуудыг ялгаварлан, хагаралдуулах ямар хэрэг байна. Шүүгч нар цалин тэтгэвэр нэмэхгүй бол хахуул авна шүү гэж гэж шантаажлаад байна уу. Ер нь тийм жишиг тогтлоо доо. Энэ хуулийн ажлын хэсгийг хуулийн салбарт ажиллаж үедээ шүүгч нартай ашиг сонирхолтой нэгтэй болсон хүнээр ахлуулдаг нь буруу байна. УИХ-ын даргаа цаашид бусад хууль дээрч анхаармаар юм бишүү