УИХ-ын өнөөдрийн /2021.01.08/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Сахилгын хорооны заалт хэтэрхий дэлгэрэнгүй орсон байна: Бүр бие даасан шүүх юм шиг, шүүхээсээ ч давуу эрхтэй харагдаж байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Хоёр өдөр энэ хуулийг хэлэлцэж байна. Шүүх гаргасан шийдвэртээ хяналт тавих холбоотой асуудлаар юм яригдсангүй. Энэ асуудлыг хөндөөгүй гэж ойлголоо. Би таван жил УИХ-д сууж байна. Хуулийн төслөөсөө зарчмын зөрүүтэй санал нь их зузаан байна. Ажлын хэсэг л сайн ажилласан гэж харагдаж байна. Хуулийн төслийг боловсруулж өргөн барихдаа анхаарах хэрэгтэй. Дутуу төсөл өргөн барьдаг нь хавтгайрч байгаа нь харагдаад байна шүү. Хууль болгон дээр Ажлын хэсэг гаргах албагүй шүү. Хууль өргөн барьж байгаа хүмүүс, ялангуяа Засгийн газраас хууль өргөн барихдаа анхаарах хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Худал хуурмаг байгаа бол, хийх мэдлэг чадал дутаж байгаа бол, тэр хянаж байгаа төрийн хэсэг нь чадахгүй байгаа бол засаг засах байлгүй дээ, хэн нэг хөрөнгөтэй хүн хийхгүй дээ.
Ганбаатар чи тэр ЭМ-ийн дэд сайд мэргэжлийн бус Анхмаа авгайг татаж ав Ичээч чи худлаа бүлтэрээд 3 сая иргэдийн эрүүл мэндийг тийм мануухай сахидаггүй юм
zuv. turiin alband chadvargui humuus ajillaj baigaagiin batalgaa. Esvel albaar muu um hiij baigaad humuusiig zalhaaj baigaad dunduur ni uursdiinhuu oruulah zuiliig havchuulah gesen dald sanaa ch baij medne. Muu bolovsruulsan bol butsaagaad hariutslaga huleelgedeg bolvol iim asuudal davtagtah ni bagasna.