Эх, хүүдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнгөрсөн хоногт 40 хүүхэд шинээр мэндэлжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3,381,898 хүрээд байна.
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэе. (2021.01.09-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1829 дуудлага ирснээс 645 нь яаралтай тусламж, 931 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 3228 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2089 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 40 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 110 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 136 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!
Сэтгэгдэл ( 2 )
ter holiig har da.xoolxon gedeg n.
Монголын үрс маш олон болтугай!