КОВИД-19-өөр гурван сар үргэлжлүүлэн өвдөх боломжтой

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09


Их Британийн Эрүүл мэнд, сувиллын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусний халдвар удаан үргэлжилсэн үе шатанд шилжих боломжтой гэж албан ёсоор нотолжээ.

“Express” хэвлэлд мэдээлснээр, халдвар авсан өвчтөн 12 долоо хоног буюу гурван сар өвдөх боломжтой гэнэ. Ингэхдээ удаан үргэлжлэх халдварын шинж тэмдэг янз янз байгаа тул оношлоход маш хүндрэлтэй гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ. Тухайлбал, өвчтөнд цээж өвдөх, зүрхний цохилт хурдсах, бие байнга тавгүйрхэх, ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Өвчин удаан үргэлжилснээр нойр муудах, толгой эргэх зэрэг мэдрэлийн шинжтэй хам шинж илэрдэг байна.

Түүнчлэн, КОВИД-19-өөр удаан хугацаанд өвчилсөн хүмүүст ходоод, гэдэс хямрах, булчин, үеэр шархирч өвдөх, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг ажиглагдсан байна.
 

Top