COVID-19-ийн мутацид орсон хувилбар амьтанд халдварлах магадлал өндөр

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Дэлхий нийтэд коронавирусний мутацид орсон хэд хэдэн хувилбар бүртгэгдээд байна. Есдүгээр сарын дундаас Их Британид тархсан хувилбарын тархалт эрчтэй байгаа бөгөөд бага насны хүүхэд, залуус өвдөх хандлагатай байгааг ДЭМБ мэдээлжээ. Их Британид тархаж байгаа хувилбар нь гүйлгэх, суулгах зэрэг ходоод гэдэсний хямралаар илэрч байна.

Коронавирусний шинэ омгуудын дамжих зам нь өмнөхтэйгөө адилхан агаар дусал, амьсгал, ахуйн хавьтлын зам аж. Дани улсаас гаралтай ковидын бас нэгэн шинэ омог нь тархах чадвар өндөр байна. Харин Өмнөд Африкаас гаралтай хувилбар нь амьтанд халдварлах магадлал өндөр байгааг олон улсын мэргэжилтнүүд хэлжээ. Коронавирус жижиг жижиг мутацид орж, тархах чадвар нь өндөр болж, мал, амьтанд халдварлах боломжтой байгаа гэнэ.

Вирусний удамзүй, вакцин хэрхэн нөлөөлөх, амьтдын дунд халдварлах эсэхийг цаашид судлах шаардлагатай аж.

 

Top