ОХУ-д “Спутник V” вакциныг 1.5 сая хүнд хийжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлснээр тус улсад коронавирусний эсрэг “Спутник V” вакциныг 1.5 сая гаруй хүнд хийжээ. Мужуудад вакцин болон вакцин хийх байрны тоог нэмэгдүүлэх хүсэлт ирсээр байгаа аж.

Орост вакциныг иргэдэд хийж эхэлснээс хойш хүчтэй гаж нөлөө үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй гэнэ. Хойд хөрш 2020 оны эцэс гэхэд 1.5 сая тун вакцин нийлүүлж, арванхоёрдугаар сарын дунд үеэс бүх бүс нутагт хийж эхэлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Спутник V” вакциныхаа талаар “Манай вакцин бол сайн вакцин. Аюулгүй, үр дүнтэй. Халдвараас 95 хувиас дээш хамгаална гэж мэргэжилтнүүд ярьж байгаа” гэсэн билээ.

 

Top