КОВИД 19 I Хятадад хоногт 55 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Хятадад коронавирусний халдвараар өвчилсөн тохиолдол хоногт 55 бүртгэгджээ. 55 тохиолдлын 13 нь зөөвөрлөгдөж орж ирсэн байна. Шанхайд дөрөв, Ляонинд гурав, Тяньжинд хоёр, Фужянь, Хэнань, Гуандун болон Шэньси мужид тус бүр нэг нэг тохиолдол бүртгэгджээ.

Дотооддоо илэрсэн 42 тохиолдлын 40 нь Хэбэй мужид бүртгэгдсэн бол Бээжинд нэг, Хэйлунзянд нэг хүн өвчилсөн байна.

ДЭМБ-аас Хятад улсад хандан коронавирусний гарал үүслийг тогтооход хамтран ажиллахыг хүссэн билээ.

Коронавирус сүүлийн үед жижиг жижиг мутацид орж, шинэ омгууд халдварлах зам нь өмнөхтэйгөө адилхан ч тархалт нь хурдан байгаа юм. Өмнөд Африкаас гаралтай шинэ хувилбар нь амьтанд халдварлах магадлал өндөр аж. Вирусний удамзүй, вакцин хэрхэн нөлөөлөх, амьтдын дунд халдварлах эсэхийг цаашид илүү өргөн судлах шаардлагатай байгаа гэнэ.

 

Top