Бээжинд халдвартай таксины жолооч 144 хүнд үйлчилжээ

2021 оны 01 сарын 12

Хятадын нийслэл Бээжин хотод коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор такси үйлчилгээний журмыг чангатгажээ. Бээжинд машин дуудах үйлчилгээний газрын жолооч “COVID-19”-ийн халдварыг шинж тэмдэггүйгээр тээж байсан аж.

Халдвартай жолооч 144 зорчигчийг тээвэрлэсэн байжээ. Зорчигчдод бүгдэд нь мэдэгдэл хүргүүлж, яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа гэнэ.

Бээжинд таксигаар үйлчлүүлэгч, унаа дуудах үйлчилгээ авдаг хүмүүст биеийн байдлын мэдээллээ гар утасны апп-аар дамжуулан бүртгүүлэх шаардлага тавьж эхэлжээ. Үйлчлүүлэгч мэдээллээ бүртгүүлэхээс татгалзвал жолооч үйлчилгээ үзүүлэхгүй байж болох аж.

Халдвар ихээр илэрсэн Шуньи дүүрэгт амьдардаг жолооч өвчилсөн байсан учир тус дүүргийн жолооч нарыг такси, унаа дуудах үйлчилгээнд явахыг хориглосон байна.

 

Top