Хоккайдод 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Япон тэнгисийн ойролцоо Хоккайдо аралд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 10:40-ийн үед болсон байна. Газар хөдлөлтөөр учирсан хохирлын талаар мэдээлээгүй байгаа аж.

Улаанбаатарын цагаар өнөө өглөөний /2021.01.12/ үүрийн 05:32 цагаас эхлэн зургаан удаагийн газар хөдлөлт Хөвсгөл нуурын орчимд болсон билээ. ОХУ-ын албаныхан үүнийг “Орос, Монголын хил орчимд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон” гэж бүртгэжээ.

Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлт судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Хөвсгөл нуурын орчимд 10 км-ийн гүнд байжээ.

ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрхүү мужийн Ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлэхдээ “Газар хөдлөлтийн голомт нь Монгол Улсад байсан. Эрхүүд 4-5 баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн”. Газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтээгүй” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top