Мексик ОХУ-аас 24 сая тун вакцин авна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Мексикийн Эрүүл мэндийн сайдын орлогч Уго Лопес-Гатель тус улс Оросоос 24 сая тун «Спутник V» вакцин авч магадгүй байгаа талаар мэдэгджээ. Тэрбээр “Бид урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Мексик улсад 24 хүртэлх сая тун вакцин нийлүүлэх боломжийн талаар ярилцаж байна” гэжээ.

Тэд 24 сая тун Оросын вакциныг 12 сая хүнд хийхээр төлөвлөж байгаа аж.

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор “Мексик улс ойрын хугацаанд коронавирусний эсрэг Оросын вакциныг авна гэдэгт найдаж болно” гэсэн байна.

ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлснээр Орост коронавирусний эсрэг “Спутник V” вакциныг 1.5 сая гаруй хүнд хийжээ. Вакцин хийж эхэлснээс хойш хүчтэй гаж нөлөө үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Спутник V” вакцинаа аюулгүй бөгөөд үр дүнтэй вакцин гэсэн юм.

 

Top