Бяцхан хүүд амьдрал хайрлая

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

Энэ орчлонд эрүүл байх шиг сайхан юм гэж үгүй ээ. Хорвоод төрөөд эх газрынхаа бүлээн хөрсөн  дээр хөлөө тавьж чадалгүй яваа бяцхан хүү өнөөдөр нэг нас зургаан сартай. Төрөлхийн хугарамхай, ясны сийрэгжилттэй  Монгол эмчлэх боломжгүй гэх онош гарсны дагуу рентгэн зургийг нь аван Солонгос улс руу явуулж тэндээс эмчлэгдэх боломжтой гэсэн хариу иржээ. Эмчилгээний зардал нийт 70 сая гаруй төгрөг болсон байна. Өнөөдөр энэ мөнгө их мэт сонсогдож байвч үүний цаана эрдэнэт хүний халуун амь байгаа.  Ирээдүйд эх орныхоо сайн сайхан хөгжлийн үндсийг тавилцах энэ бяцхан хүүд амьдрал хайрлах хэн байвч  эмчилгээнийх нь зардалд бага боловч мөнгийг ХААН БАНК: 5360399971  ХАДГАЛАМЖ БАНК: 28170001180 дансанд хандивлаарай. “Амьддаа бие биенээ хайрлая” гэсэн алдарт найргийн мөрөөр сайхан сэтгэлт хүмүүн танд  энэхүү уриалгыг хүргэе. Монгол хүн бүхэн эрүүл саруул, сайхан амьдрах болтугай.  

Д.Яруу.

Zindaa.mn Үндэсний Чөлөөт Мэдээллийн Портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top