КОВИД 19 I Хятадад хоногт 115 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Хятадын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр урд хөршид 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 115 тохиолдол илэрчээ.

Хоногт 28 хүн эдгэрсэн бол өвчилсөн 115 хүний найм нь хилийн чанадаас ирсэн байна. 107 тохиолдол нь дотооддоо илэрсний 90 нь Хэбэй мужид бүртгэгджээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус баян улс орнууд вакцины нийлүүлэлтийн ихэнх хэсгийг авсан талаар мэдэгдээд “Ямар ч улс орон бусад улс вакцингүй байхад ард иргэдээ бүрэн вакцинжуулалтад хамруулах давуу эрхгүй” гэжээ.

ДЭМБ вакцин үйлдвэрлэгчдэд хандан захиалгын тоо хэмжээний талаар тогтмол мэдээлэл өгч байхыг хүссэн байна.

 

Top