COVID-19-ийн “британи” хувилбар хүүхдүүдэд өвөрмөц байдлаар илэрнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Их Британид өнгөрсөн есдүгээр сарын дундуур анх илэрсэн коронавирусний мутацид орсон хувилбар дэлхийн 50 гаруй улсад бүртгэгдээд байна. Коронавирусний уг омог нь илүү хурдан тархдаг ч өвчлөл өмнөхөөсөө хүндрээгүй аж.

Тэгвэл коронавирусний “британи” хувилбар хүүхдүүдэд хэд хэдэн өвөрмөц байдлаар илэрдэг талаар мэргэжилтнүүд ийнхүү өгүүлж байна. Энэ хувилбараар өвчилсөн хүүхдүүдийн 50-иас илүү хувь нь ядарч, дуугаа хурааж, их хаалттай болж байжээ. Мөн заримд нь уурлах, уйлах байдлаар илэрч байгаа аж.

Өвчилсөн хүүхдүүдийн 53 хувьд нь толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн бол заримынх нь гэдэс өвдөж, халуурч, хоолой нь өвдсөн байна.

“Британи” хувилбараар өвчилсөн хүүхдүүдийн 35 хувь нь хоолны дуршлаа алдаж байжээ.

Их Британиас өөр хэд хэдэн улсад Ковидын мутацид орсон өөр, өөр хувилбар бүртгэгдсэн билээ. Шинэ хувилбарууд нь өмнөх төрлөөсөө илүү хурдан тархдаг ч өвчлөлийн байдал нь өмнөхөөсөө илүү аюултай биш гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Top