ОХУ-д вакцинжуулалтын хамрах хүрээг өргөжүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Москвад COVID-19-ийн вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийн хүрээг тэлж, IT, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлалын салбарт ажиллагсад, эрдэмтэд болон хувийн нийтийн үйлчилгээний салбарынханд вакцин хийж эхэлжээ.

ОХУ-д өмнө нь COVID-19-ийн вакциныг эрсдэлт бүлгийн хүмүүс болох эмч, эмнэлгийнхэн, багш нар, хотын нийтийн үйлчилгээний байгууллагын ажилчдад хийж байсан юм.

Одоо худалдаа, соёл, үйлдвэрлэл, эрчим хүч, хэвлэл мэдээлэл, тээврийн салбарынхан, үйлчилгээний төвүүдийн ажилчид вакцинд хамрагдах боломжтой болжээ.

Үүнээс гадна сайн дурынхан, шашны байгууллагынхан, барилгын ажилчид, коллеж, их сургуулийн 18-аас дээш насны оюутнууд, Москвагийн ахмад настай иргэдэд вакцин хийж эхэлсэн байна.

ОХУ-д бүх мужид коронавирусний вакцин хийх газруудын тоог нэмж байгаа аж.

 

Top