АНУ-д коронавирусний ХОЁР ӨӨР шинэ хувилбар бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

АНУ-д коронавирусний хоёр өөр шинэ хувилбар илэрсэн талаар Охайо муж улсын Их сургуулийн анагаах ухааны төвөөс мэдээлжээ. Тус мужийн нутаг дэвсгэрт илэрсэн коронавирусний хоёр шинэ омгийн нэг нь Их Британид илэрсэн хувилбартай төстэй бол нөгөөх нь генетикийн гурван хувиралтай өөр нэгэн хувилбар гэж Охайо муж улсын Их сургуулийн анагаах ухааны төвийн ахлах судлаач Питер Молер мэдэгдсэн байна.

Коронавирусний шинэ хувилбаруудын эхнийх нь ямар онцлогтой, хурдан халдварладаг эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байгаа аж.

Харин Охайо мужийн Колумбус хотод илэрсэн гурван хувиралтай шинэ вирус нь өмнө нь илэрсэн коронавирусний хувилбаруудаас илүү хурдан халдварладаг гэж тогтоожээ.

АНУ-д илэрсэн хоёр шинэ хувилбарт коронавирусний вакцин хэрхэн  нөлөөлөх, тархалт хэр хурдан байх, өмнөх төрлүүдээс илүү аюултай эсэхийг судалж эхэлжээ.

 

 

Top